Ч.Лодойсамбуу: Отгонбаатарыг дарга болгоод өгчих юмсан, зовлонтой юм.

“Улаан бал”-ын Лодойсамбуу: Сая тэр Отгонбаатар талбай дээр лайв хийж байгаатай нь би тааралдаад харлаа. Отгонбаатар гээд байгаа нөхрийг яах вэ? Нэг дарга болгоод өгчих юмсан. Зовлонтой юм. Тэр хүн УИХ-д гараад юу ч хийж чадахгүй шүү дээ.

Яг Жавхлан. Яг Алтай. Ганц хүмүүсийн жишээ байна. Буян Жаргалсайхан. Юу ч хийж чадахгүй. Ороод худлаа пэд пэд үсрээд зүгээр л хашгирч хэрүүл хийхээс өөр юу ч хийж чадахгүй. Тулсан газар кнопоо зарна. Өөр юу ч хийж чадахгүй шүү дээ.

Тэгээд хамгийн хорлонтой нь өөрсдийг нь дэмжиж хайрладаг итгэдэг хүмүүсээ хорлож байдаг дандаа.Дандаа буруу, худлаа мэдээлэл өгч тархийг нь хиртүүлж байдаг.

X6Тархи угаадаг биш бүр хиртүүлж байдаг. Ийм хүмүүсийн яриаг бас хэрсүү гэчихжээ. Ийм хүмүүсийн ярианд итгэдэггүй хүмүүсийн нийгэм одоо ирж байгаа.

Болих хэрэгтэй. Солиороод байх юм. Ямар утга учиртай мангар хүмүүс байдаг юм бэ? Зовлонтой юм” гэлээ.А.Отгонбаатарын хувьд өмнө нь “Улаан бал” нэвтрүүлгээр орж байсан бөгөөд энэ үеэрээ дараах яриаг өрнүүлж байжээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *