Булган аймаг дотооддоо хилтэй болсон анхны аймаг боллоо.

Булган аймгийнхан Эрдэнэтийн гэр хороололд хил хязгаараа хамгаалах гэж ийм баганууд босгожээ. Торгон хилийн алтан багана гэж сүсэлдгээс, малын бэлээр, гэрийн буйр булаацалдан ингэж хийрхэх нь хачирхалтай. Ямар ч байсан анхдагчийн өлгий Булган аймаг дотооддоо хилтэй болсон анхны аймаг боллоо гэлцэн шоолж байна.

Ингэх хэрэг байна уу. Даяаршлын нийгмийн жамыг дагаад ж а л г а довны үзлээсээ ангижран хил хязгаараараа нэгдэн нийлээд хурдацтай хөгжихийг бодох цаг үе ирсэн бус уу. Гадна, дотны хөрөнгө оруулалтаар Эрдэнэт- Булган-Хөвсгөл чиглэлийн засмал замтай болсон. Зам дагаад хөгжил ирнэ гэдэг.

Одоо энэ зам дагасан хэд хэдэн суурьшлын бүс байгуулж, Булган аймаг, Эрдэнэт хотын иргэд хоёр талаасаа хаяа тэлж суурьшин хамтдаа хөгжих нь зөв гарц санагдана. Түүнээс биш элдэв багана, хаалт босгож дов жалгаа хамгаалаад, талцаад байвал дахиад 100 жил хуучнаараа, хөмөрсөн тогоон дотроо л байх биз.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *