10-р сарын 1-нд Засгийн газрыг огцpyyлах бүх нийтийн тэмцлийг зохион байгуулна.

УИХ дахь АН-ын бүлгийн дарга Д.Ганбат: Үүсээд байгаа нөхцөл байдалтай холбогдуулан эрх баригчдаас АН хариуцлага нэхэж байна. УИХ-ын дарга, МАН-ын бүлэгт УИХ-ын ээлжит бус чуулганыг нэн даруй хуралдуулах шаардлагыг хүргүүлж байна. Хоёрдугаарт Монгол Улсын Засгийн газар хариyцлага хүлээх хэрэгтэй. Гуравдугаарт Ерөнхийлөгч У.Хүрэлсүх иргэдээс уучлалт гуйх ёстой.

Учир нь 2021 оны гуравдугаар сараас хойш МАН-ын 100 жилийн ойн баярыг тэмдэглэсэн, одон медаль тараасан, Ерөнхийлөгчийн coнгуулийн сурталчилгааг хөдөө орон нутгаар явж хийсэн, дараа нь уул овоо тахих нэрийдлээр КОВИД-19 халдварыг тараасан. Үүнийхээ төлөө Монголын ард түмнээс уучлалт гуй.

Халдварын нөхцөл байдал хүнд, шатахууны хомстолд орсон хүндхэн үед УИХ-ын гишүүд гадуур зугаалаад явж таарахгүй. 76 гишүүд яаралтай цугларч хуралдах хэрэгтэй байна. Сүүлийн хоёр жил УИХ-ын coнгуулиас хойш УИХ бүрэн бүрэлдэхүүнээрээ хуралдаж асуудлыг шийдвэрлэсэнгүй. КОВИД-19-ийн хуулиар далимдуулан Засгийн газар бүх эрх мэдлийг гартаа авсан. Гэтэл өнөөдрийн нөхцөл ямар байгаа нь бидний нүдэнд ил байна. Хятадын хил хаалттай, хойд хөршөөсөө шатахуун авч чадахгүй байна. Өнгөрсөн 30 жилийн хугацаанд хэзээ ч ийм хүнд байдалд орж үзээгүй.

АН-ын бүлэг дараах шаардлагыг тавьж байна.

  • Шатахууны зах зээлийн үнэ, импортыг бүрэн чөлөөлөх
  • ОХУ, БНХАУ хоёр улсад байгаа Монгол Улсын элчин сайд нарыг эгүүлэн татах
  • Андлалын хөшөө, усан оргилуур гэх мэт хөрөнгө оруулалт нэрээр хийж буй луйвpыг зогсоох
  • Удаа дараа ёс зүйгүй албан тушаалтнуудад хариуцлага тооцох гэсэн шаардлагуудыг биелүүлэхгүй бол аравдугаар сарын 1-нд Засгийн газрыг огцpyyлах бүх нийтийн тэмцлийг зохион байгуулна.
  • АН-ын дарга М.Тулгат:

Цар тахал бол дэлхий нийтэд тохиолдож байна. Зарим улс орнууд эдийн засгаараа дэнчин тавьж, эрүүл мэндээ хамгаалж байна. Зарим нь эрүүл мэндээ дэнчин тавьж, эдийн засгаа хамгаалж байна. Гэтэл манайх аль ч тал дээр бодлого алга. Өнөөдөр 1100 хүний амь насыг алдлаа. Эдийн засгаа сэргээх зорилгоор 10 их наяд төгрөгийн хөтөлбөр хэрэгжүүлсэн. Гэтэл үр дүн гарахгүй байгаад зогсохгүй шатахууны хомстолд орж, хил нь хаалттай, ачаа бараа нь хил дээр овоорч байна. Одоо хангалттай.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *