ОХУ-аас “Спутник-5” вакцин авах санал гаргаж байна. Иргэн та дэмжих үү?

Өнөөдөр Сангийн сайд Ч.Хүрэлбаатар нэгэн чухал уулзалт хийсэн байна. Тэрбээр ОХУ-ын Элчин сайд И.К.Азизовтой уулзан Спутник-5 вакцин түүний үнэ өртөг, ханган нийлүүлэлтийн талаар ярилцлаа.

ОХУ-ын Элчин сайд И.К.Азизов Монгол улсад Спутник-5 вакциныг өөрийн өртгөөс нь бага үнээр мөн Монголд байрлах хамгийн ойрын 2 цэгээс хангах боломжтойг дуулгалаа.

Өнгөрсөн долоо хоногт манай хойд хөрш маань бүх нийтийн вакцинжуулалт хийж эхэлсэн бөгөөд эхний ээлжинд Москва хотыг бүрэн хамруулах юм. Мөн Элчин сайд хэлэхдээ Спутник-5 вакциныг ДЭМБ-т бүргүүлэх үйл явц зохих шатанд хэрэгжиж яваа гэлээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *