ЭМ-ийн сайд асан Т.Мөнхсайханыг АТГ-аас ажлын хэсэг гарч шалгаж эхэлжээ.

Эрүүл мэндийн сайд асан Т.Мөнхсайханыг АТГ-аас ажлын хэсэг гарч шалгаж эхэлжээ. Учир нь ГГСҮТ-ийн дарга байх үеэс эхлэн эмнэлгийн УЗ-өөр дамжуулан тендэр болон албан тушаалыг хийдүүлдэг, албан тушаалаа ypвуулан ашиглаж нэг байгууллагад давуу байдал олгодог, эмнэлгийн төсвөөс завшсан байж болзошгүй гэх үндэслэлээр шалгаж байгаа аж.

Түүнчлэн Т.Мөнхсайхан нь сайдаар ажиллаж байх үедээ ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүүтэй таарамжгүй харилцаа үүсгэж, зүй бyc үг хэллэгээр xapааж буй бичлэг нийтэд цацагдаж удалгүй сайдын суудлаа хүлээлгэн өгсөн юм.

Шадар сайд С.Амарсайхан өчигдөр Эрүүл мэндийн яаманд ажиллаж, түргэвчилсэн тест нь ханиад томуу болон ковидын халдварын нэг адил эерэг хариу үзүүлдэгтэй холбогдуулан зайлшгүй тохиолдолд дахин ПГУ хийх талаар ярилцжээ.

Мөн хүндэвтэр, хүнд өвчтөнд сахиур оруулах, иргэдэд өрхийн эмнэлгээр түгээж буй эм тарианы олголт, чанар хүртээмжийг байнга хянах, Эрүүл мэндийн салбарын гажуудлыг засах эрх зүйн зохицуулалтыг боловсронгуй болгох хуулийн төслийн үзэл баримтлалыг боловсруулах зэрэг асуудлыг хэлэлцсэн байна.

Энэ сарын 21-ний байдлаар ковидын улмаас биеийн байдал нэн хүнд 380, хүнд 1959 өвчтөн байгааг ЭМЯ мэдээлсэн юм.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *