Польш улсын ЭСЯ-ыг Улаанбаатарт нээх болсныг тус улсын ерөнхийлөгч мэдэгдлээ.

АНУ-ын Нью Йорк хотноо НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 76 дугаар чуулган үргэлжилж байна.

Уг чуулганд биечлэн оролцож буй Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Бүгд Найрамдах Польш улсын ерөнхийлөгч Анджэй Дудагийн хүсэлтээр хоёр талын уулзалт хийлээ. Уулзалтын үеэр Монгол, Польш улсын харилцаа, хамтын ажиллагаа, айлчлалыг өндөр түвшинд хийх талаар ярилцав.

Польш улсын ерөнхийлөгч Анджэй Дуда ойрын хугацаанд тус улсын Гадаад харилцааны сайд манай улсад айлчлах талаар төлөвлөгөөтэй байгааг дурдлаа.

Польш улс манай улстай дотно харилцаатай, гуравдагч хөршүүдийн нэг. Польш улсын ЭСЯ Монгол Улсад дахин нээгдэх гэж байна. Ойрын хугацаанд өндөр түвшний айлчлал хийж, ЭСЯ-аа Улаанбаатарт албан ёсоор нээх болсноо мэдэгджээ.

Хоёр улсын урт хугацаан дахь хамтын ажиллагааг засаг, шинжлэх ухаан болон залуучуудын солилцооны хөтөлбөрөөр баяжуулах шаардлагатай байгаа саналыг Польшийн талаас тавьсан байна. Монгол Улсын Ерөнхийлөгч энэхүү саналыг дэмжиж, цаашдаа ГХЯ-аар дамжуулан хоёр улсын харилцааг дээрх гурван чиглэлээр баяжуулах нь зүйтэйг илэрхийлжээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *