Эрдэмтэд цуйванг xopтой гэдгийг баталлаа. Учир нь цуйванг болгох явцад…

Ёстой л нас хүйс, шашин шүтлэг, баян ядуу ялгадаггүй зоог доо. Учир нь хүн бүхэн дуртай. Гэхдээ хүмүүс янз янзын цуйван таашаадаг. Жишээ нь, “Махных нь амт гуриландаа шингэж байж л жинхэнэ цуйван болно шүү дээ” гэх хүн таарна бөгөөд тэд гурилыг тусад нь жигнэхийг эрс эсэргүүцдэг хүмүүс.

“Өө өвгөн нь харьж явна аа. яагаа ч гүй, зүгээр нэг сайхан цуйван сэгсрээч л гэх гээд” гэж ярих эрчүүд мундахгүй. Өдөржин ажилласан ядаргаагаа гаргаж гэргий хүүхдээ харан баясан суух эрчүүдийн амралт цуйвангүйгээр төгс байж чадна гэж үү дээ.

Тойрч суусан харчуудын яриа хүүхэн шуухан, хөлбөмбөгөө дуусгачаад цуйван руу орох нь бий. Хэрэв эхнэрээ магтъя гэвэл, “манай авгайгийн цуйван бол тасархайшд!” гээ л үнэлгээ тогтоочно.

Би хаана ч орсон цуйван л захиалдаг. Яаж ч хийсэн гоёоороо байдаг хамгийн найдвартай хоол бол цуйван байхгүй юу. Ийм сайхан зоогийг муулах нэгэн байна. Тэрбээр ингэж хэлжээ.

Ийм байж болохгүй ээ Монголчуудаа. Эрдэмтэд цуйванг xopтой гэдгийг баталлаа. Учир нь цуйванг болгох явцад цуйван зүгээр л болдог. Хэрэгт дуртай Монголчууд минь өдөр бүр цуйван идье.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *