Цахим үндэстнээс “Явган үндэстэн”-д шилжлээ.

Долоо хоногийн өмнө буюу энэ сарын 14-ны өдөр Ашигт малтмал, газрын тосны газрын Газрын тосны асуудал хариуцсан орлогч дарга Ц.Эрдэнэбаяр мэдээлэл хийсэн.

Тэрбээр “Улсын хэмжээнд газрын тосны бүтээгдэхүүний 28 хоногийн нөөц бий. Үүнээс АИ-92 авто бензин 21 хоног, дизелийн түлш 35, АИ-80 бензин 45 хоног, онгоцны түлш зургаа, долоо хоногийн нөөцтэй байна” гэж хэлсэн. Нэмээд хомстол үүсэж, үнэ өснө гэдэг ташаа мэдээлэл. Нөөц тодорхой хэмжээнд багассан ч яам, агентлаг арга хэмжээ авч байна гэжээ.

Энэ мэдэгдлээс хойш долоо хоногийн дараа нөхцөл байдал хэрхэн өөрчлөгдөөд буйг сурвалжлав. Үндсэн нэг л асуултад хариулт хайв. Хомстол хэзээ арилж, түгээлт хэвийн болох вэ?

Эхлээд Ашигт малтмал газрын тосны газрыг зорилоо. Үүдэнд нь очоод Ашигт малтмал, газрын тосны газрын дэд дарга Ц.Эрдэнэбаяртай уулзах хүсэлт тавьсан ч “Дарга алга. Шатахууны асуудлаар ярилцлага өгөх хүн байхгүй” гэж хэвлэл мэдээлэл хариуцсан албан тушаалтан хэлжээ.

Иймд шатахууны борлуулалт хэзээ хэвийн болохыг дарга нар өөрсдөө ч хэлж мэдэхгүй байна уу гэх хар таамагтай гэдрэг эргэлээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *