УОК-ийн дэргэдэх Эрдэмтэн судлаачдын зөвлөлийн гишүүд урамшуулал гэж 1 сая 500 мянган төгрөг авчээ.

УОК, ЭМЯ-ны мэдээгээр “Эрдэмтэн судлаачдын зөвлөлийн гишүүдийн хэлснээр энэ сарын 20-диор оргил үедээ ирнэ, тархалт нэмэгдэнэ” гэсэн үг үе үе сонсогддог. Тиймээс иргэд “Энэ эрдэмтдийн зөвлөлийн гишүүдийн барааг нэр харах юмсан” гэлцдэг.

УОК-ын дэргэдэх Эрдэмтэн судлаачдын зөвлөл гэж байдаг.

Улсын онцгой комиссын дэргэдэх Эрдэмтдийн зөвлөлийн дарга нь УОК-ын дарга хурандаа, доктор профессор Ж.Амгалан. Нарийн бичгийн дарга нь О.Батбаяр. Эрдэмтдийн зөвлөлийн гишүүнээр ЭМ-ийн сайд асан О.Нямдаваа, Э.Тэмүүлэн, Э.Эрдэнэчимэг, О.Ариунтуяа, О.Мандахнаран, О.Машбат, Т.Мөнх-Эрдэнэ, Т.Бэгзсүрэн, Б.Болдбаатар, Т.Нарантуяа, Б.Сувд, Г.Гантунгалаг зэрэг албаны хүмүүс багтдаг.

Тэдэнд “Эрдэмтэн судлаачдын зөвлөлийн урамшуулал гэж гишүүд тус бүрд 1 сая 500 мянган төгрөг өгсөн байна.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *