Манcyypсан байж болзошгүй алба хаагчийг шалгаж байна.

Цагдаагийн албаны хувцастай иргэн хap тамхи хэрэглэж байж болзошгүй зураг өчигдөр /2021.09.20/ орой цахим орчинд цацагдсан.

Тухайн зурагт цагдаагийн алба хаагч xyyль бус үйлдэл хийж байх үеэрээ нэгэн иргэнтэй видео дуудлага хийж байгаа үеийн зураг бөгөөд санаатайгаар задарсан байж болзошгүй дүр зураг харагдаж байгаа юм. Олон нийтийн зүгээс энэ асуудалд анхааруул хандуулж байгаа бөгөөд хэрэв болсон үйл явц үнэн бол ямар хариуцлага тооцох нь анхаарал татаж байгаа юм.

Энэ асуудлаар ЦЕГ-ын Хэвлэл мэдээллийн төвийн дарга, хурандаа Б.Баатархүүгээс тодруулахад “Алба хаагчтай холбоотой асуудлаар шалгалт хийж байна. Тухайн зураг дээрх алба хаагч мансyypyyлах бодиc хэрэглэсэн байж болзошгүй учир мөрдөн шалгах ажиллагаа явуулж эхэлсэн. Одоогоор ямар хариуцлага тооцох эсэх нь тодорхойгүй.

Цагдаагийн ерөнхий газраас энэ асуудлыг шуурхай хэлэлцэж, олон нийтэд тайлбар мэдээллийг бичгээр хүргэнэ” гэлээ.

Ямартай ч тус зураг дээрх хүн цагдаагийн байгууллагад ажилладаг бөгөөд хэрэг үүсгэн шалгаж байгаа аж. Харин хариуцлагыг хэрхэн тооцох нь чухал гэдгийг иргэд цахим хуудастаа бичиж байна. Албан бус мэдээллээр тус алба хаагч Сэлэнгэ аймгийн цагдаагийн газарт ажилладаг аж.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *