Бензин дууссан, эмнэлэгт ор, эмч хүрэлцэхгүй, гадуур Дельта тархаастай, дарга нар гадаадаар яваастай.

АИ-92 авто бензиний нөөц буурсан, гэхдээ хомсдол үүсэхгүй гэж АМГТГ-аас мэдээлсэн. Гэвч өнөөдөр өглөө олон ШТС-д нөөц дууссан нь иргэдийг ихээхэн бухимдуулав.

Бензин импортлогчид энэ сарын 17-нд АИ-95 авто бензиний үнээ литр тутамд 200 төгрөгөөр нэмж, 2550-2650 төгрөг болгосон. АИ-95 авто бензин нийт хэрэглээний 9-10 орчим хувийг л эзэлдэг бол АИ-92 авто бензинийг иргэд, ААН-үүд хамгийн түгээмэл хэрэглэдэг юм.

Зарим шатахуун түгээх станцад АИ-92 дууссан бол зарим нь нэг хүнд 30 мянган төгрөгийн л шатахуун олгож байна.

Хил гааль дээр орж ирж байгаа бараа таваар тэг, шатахуун түлш дууссан, эмнэлэгт ор, эмч хүрэлцэхгүй, гадуур Дельта тархаастай, дарга нар гадаадаар яваастай бид хаана явна аа?

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *