Ерөнхий сайд шатахуун импортлогчидтой уулзаж байна. Шатахууны үнэ ахин өсөх үү?

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ шатахууны хомсдол үүссэнтэй холбоотойгоор шатахуун импортлогчидтой өнөөдөр уулзахаар болжээ.

Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд, Ашигт малтмалын газар, шатахуун импортлогчид зэрэг талууд уулзалтад оролцох бөгөөд өргөтгөсөн хуралдаанаар өнөөгийн нөхцөл байдал, авах арга хэмжээг хэлэлцэх юм байна.

Өнгөрсөн долоо хоногт шатахуун түгээх станцууд АИ-92 шатахууныг 30 мянган төгрөгөөс дээш үнийн дүнд олгохгүй гэж байсан бол өчигдрөөс эхлэн ихэнх ШТС-ууд АИ-92 болон АИ-95 шатахуун дууссан гэх мэдээллийг өгч байгаа юм. Зарим ШТС-д АИ-92 болон АИ-95 олгож байгаа ч өөрсдийн гишүүнчлэлийн карт болон талонд үндэслэн олгож байгаагаас урт дараалал үүсээд байна.

Есдүгээр сарын 14-ний өдөр Ашигт малтмал, газрын тосны газраас АИ-92 шатахууны үнийн талаар мэдээлэл хийсэн. Ингэхдээ “Манай улс газрын тосны бүтээгдэхүүний 28 хоногийн нөөцтэй байна. Шатахууны хомстол үүсээгүй. Нөөц тодорхой хэмжээгээр багассан.

Шатахууны үнэ нэмэгдэх үндэслэл байхгүй” хэмээн мэдээлж байсан юм. Гэвч үүнээс долоо хоногийн дараа ШТС-ууд тодорхой хязгаарлалт хийж улмаар өнөөдөр шатахууны эрэлд гарсан иргэдийн цуваа нэмэгдээд байна.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *