Жүжигчин Э.Золзаяагийн шинэхэн хайр та бүхний сайн мэдэх дуучин…

СУИС-ийн оюутан байхдаа зохиолч Б.Шүүдэрцэцэгийн “Шүрэн бугуйвч” кинонд тоглож олонд танигдсан Э.Золзаяа тэрээр өдгөө чамгүй олон бүтээлд тоглосон билээ.

Түүний хувийн амьдрал ихээхэн сенсацитай байдаг гэж хэлхэд болно. Анх жүжигчин, найруулагч Б.Тамиртай үерхэж, Цэгц-Үжин хэмээх бяцхан охины ээж аав болсон ч харамсалтай нь хосууд удалгүй салж тус тусын амьдарлаа хөөсөн билээ. Хосуудын дундуур жүжигчин Мөнхсоёл орсноор салсан хэмээдэг.

Харин жүжигчин Э.Золзаяа нь Тамираас салснаас хойш хэд хэдэн залуучуудтай нэр холбогдсон. Америкт өсвөр насаа өнгөрөөсөн боловсрол хүмүүжил сайтай Б.Учрал хэмээх залуутай хамт амьдарч байсан тэрээр хайрттайгаа хамт хэвлэлийн хуудсыг чимж байсан нь саяхан. “Zolo’s” нэртэй гоо сайхан үсчиний газар хүртэл найз залуу нь байгуулж өгсөн ч хосууд тус тусынхаа зам мөрийг хөөсөн юм.

Харин жүжигчин бүсгүй маань уран бүтээлээ амжилттай хийсээр байгаа тэрээр хэсэг ганц бие явсан ч саяхан шинэхэн хайрттайгаа учирчээ.

Түүний дараачийн хайртаар тодорсон залуу бол залуучуудын дунд алдартай хип хоп дуучин Roockie буюу У.Мөнхбагана юм. Тэрээр хайрттайгаа байгаа аз жаргалтай мөчөө цахим хуудаснааа оруулах болжээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *