“Digital Nation” арга хэмжээнд оролцсон иргэдийг 14 хоног тусгаарлана.

Ойрын өдрүүдийн халуухан ярианы сэдэв Digital Nation арга хэмжээ болоод байна. Иргэд олон нийт болон МУ-ын Ерөнхий сайдын байр суурийг та бүхэнд хүргэж байна.

Нэгэн фэйсбүүк хэрэглэгч ийм санал гаргажээ. “Өчигдрийн шоунд оролцож хүн хоорондын зайгаа бариагүй бөөгнөрөл үүсгэж тэврэлдэхээс холгүй байсан иргэд бусад гэртээ байсан иргэдээ бодож тусгаарлалт хийх хэрэгтэй. Тиймээс 10-14 хоног ууланд гарч аялангаа эрсдлийг байхгүй болгох хэрэгтэй” хэмээн өгүүлжээ.

Харин Монгол улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ өнгөрсөн баасан гаригт нээлтээ хийсэн Digital Nation арга хэмжээний талаар тайлбар өгөхдөө ийнхүү хэлсэн юм. Тус арга хэмжээнд олон хүн цуглаж, халдвар тархах эрсдэл нэмэгдсэн гэх шүүмжлэл олон нийтийн дунд өрнөөд байгаа.

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ “Засгийн газар цар тахлын амаргүй үед ажиллаж байна. Ер бусын цаг хугацаа учраас эдийн засагт ч ер бусын шинж тэмдэг илэрч байна. Зөвхөн Монголд бус дэлхий даяар ийм байна.

Засгийн газар 04 дүгээр сараас эхлээд аль болох нээлттэй байх бодлогыг барилаа. Амьдрал энгийн хэмнэлдээ орж эхэлж байна. Засгийн газраас гадаа талбайд зохион байгуулагдах арга хэмжээг дэмжинэ. Цаашид ч гадаа арга хэмжээ зохион байгуулна.

Вакцинжуулалт 60 хувиас давсан орнууд гадаах арга хэмжээгээ нээлттэй болгож байгаа. Бид цаашдаа соёл урлагийн арга хэмжээг нээлттэй болгоно” гэсэн тайлбарыг өглөө.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *