А.Түмэн-Өлзийгийн биеийн байдал хүнд байна.

МУСТА дуучин А.Түмэн-Өлзий бас өвджээ. А.Түмэн-Өлзий “Цаг хугацааны асуудал үнэхээр үнэн юм байна. Хэдэн удаа түргэвчилсэн ПСР ч өглөө, сөрөг л гараад байлаа.

Би дархлаатай байна гээд хөөрөөд байсан. 2 хоногийн дотор л жаахан хоолой сэрвэлзэж ханиасан, тэгээд л хатгаа болчихож. Шинж тэмдэг жаахан л илрэх юм бол мөн юм байна. Эмнэлгүүд бүгд битүү ковидтой хүмүүсээр хахсан байна. Бие тааруу тулдаа эмнэлэгийн бараа харлаа бурхан минь.

Маскаа л сайн зүү бүү гар, тоглоом биш гэдэг нь өөр дээр ирж мэдлээ” гэлээ.

Коронавирусээр халдварласан урлагийнхан цөөнгүй. Анх “Анна Каренина” жүжигт оролцсон 54 хүн коронавиурсээр халдварласан гэж ЭМЯ-наас зарласан. Үүнээс энэ өвчнөөр өвдөөд эдгэрснээ хамгийн түрүүнд зарласан хүн бол УДЭТ-ийн жүжигчин Амгаланбаатар.

Араас нь “Содура” киноны голд дүрд тоглосон Амгаланбаатар, Америкт байгаа “фэйсбүүк од” Шүүдэрцэцэг халдвар авч эмчлүүлснээ зарласан. Найруулагч Ц.Хүсэлбаатар, “Сүнс”-ийн Лхагваа, Ноён Бондгор зэрэг урлагийнхан өвдсөнөө ил хуваалцсан юм.

Мөн хөгжмийн зохиолч М.Туяа Ковид 19-өөр халдварласнаа зарласан, удалгүй бурхны орныг зорьжээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *