Ийм байхад бид ажиллаад хэрэг байна уу? Эмч нарын сэтгэгдэлийг уншаарай!!!

Дуучин Гантогоо өдгөө иргэдийн дуу хоолой болсоор яваа. Тэрбээр цар тахлын үед эрх мэдэлтнүүд ямаршуухан байдалтай байгааг иргэдэд мэдээллэх маш том үүргийг сайн дураар гүйцэтгэж байгаа билээ. Тэгвэл өнөөдөр болсон Digital Nation буюу мэдээлэл технологийн компаниуд бүтээгдэхүүнээ танилцуулах томоохон үзэсгэлэн нээлтээ хийсэн билээ.

Харин энэ нээлтийн ажиллагаанд маш олон хүн цугларч бөөгнөрсөн байгааг та доороос харж болно. Энэ талаар дуучин Гантогоо ийнхүү өгүүлжээ. “Юу ч гэмээр юм…Хэлэх үг олдохгүй л байна даа.Бидний хэдэн залуус УЛААН БҮС гээд л цар тахлын эсрэг үхэл алдан тэмцэж байхад…. Ёоооё…“Цахим ҮНДЭСТЭН” гэсэн уриатай гээ биз дээ.

Тэгээд цахимаараа л хийхгүй яасан юм бэ. Юу ч гэсэн үг юм… Ковид туссан тусламж хэрэгтэй амьдралын боломжгүй хэдэн мянган хүн байгаа гэж бодож байна.

Бурхан минь гэж Яачихсан ЮМ БЭ Яачихаад байгаа ЮМ БЭЯавал дээр ВЭ Дижитал ҮНДЭСТЭН бус Дeлта ҮНДЭСТЭН болж байна байна Эмнэлгийн ажилчид эмч нараа болохоор л…” гэж бичжээ. Тэгвэл түүний постын доор коммент хэсэгт иргэд болон эмч, сувилагч нар байр сууриа илэрхийлсэн байна.

“Хэний төлөө өвдөн барин туйлдаа хүртэл ажиллаад байгааг бол ойлгох ухаан хайрла гэрээсээ гараад нэг сар боллоо“ “Өдөржин түргэвчилсэн шинжилгээ аваад хөл янгинаж, ам цангаад арай чүү гэртээ ирсэн юмсан. Юун бөөгнөрөл вэ….“ “Ийм ард түмэнтэй бид юу ч хийж ингэж яваа юм бэ дээ“

“Яасан ч дүүрчихсэн төртэй,яасан ч ухамсаргүй ард түмэнтэй улс юм дээ. Тэнэгийн дотор уужуу гэж үүнийг хэлэх үү”“Хүмүүс ч бас өөрсдөө жаахан ухамсартай баймаар юмаа. Өвчин нэмэгдээд байгааг мэддэг юм болов уу ер нь. Нэг их шоудаж бөөгнөрөхгүй шиг байж байгаад ажил төрлөө хийж аятайхан байж өвчнөө дарж авъя гэж боддоггүй л юм байх даа.”

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *