Blackpink хамтлагийн дуучид Монголд иржээ.

Blackpink хамтлагийн хамгийн өндөр нэр хүндтэй, олон нийтийн сонирхлыг татдаг гишүүн нь Лализа Манобан. Тэрбээр Тайландад төрсөн, тайланд гаралтай. Саяхан Лализа Манобан гаргасан уран бүтээлээ гаргажээ.

Түүний ганцаарчилсан уран бүтээл болох Lalisa дууны клип Youtube суваг дээр 24 цагийн дотор 76 сая хандалт авсан байна. Мөн түүний клипэн дээрээ өмссөн тайланд үндэсний алтан шаргал өнгөтэй хувцасны захиалга одоогоор 34 саяыг даваад байна. Түүний зурагтаар идэхийг хүссэн бөөрөнхий махны үнэ 100 дахин өсжээ.

Мөн ганцаарчилсан цомгийнх нь захиалгын тоо 750 мянгыг давжээ. Үүгээрээ тэр Америкийн супер одуудыг ардаа хол хаяж, Тайлор Свифтийн амжилтыг ч эвдээд байна. Мөн төрсөн нутаг болох Тайландын Бурирамд зорчих жуулчдын тоо тав дахин нэмэгдсэн байна.

Барбадос гэж жижигхэн дуучин Рианагаар дамжуулан дэлхийд танил болсон. Урлаг гэдэг ямар хүчтэй болохыг, ганц хүн улс үндэстэндээ хэрхэн нөлөөлж болдогийг Лализа Манобан харуулж байна.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *