Дуучин Б.Болд эксээ xapдсан уу, эхнэрээ хapдсан уу, дуучин Б.Гүрбадамыг зoджээ.

Дуучин Баярын Болд, Э.Чулуунчимэг, Х.Мөнгөнцэцэг гурвыг “Учиртай гурван толгой” гэдэг: Гэтэл учиртай гурван толгой маант учиртай дөрвөн толгой болон өргөжих төлөвтэй. Дуучин Э.Чулуунчимэг, Б.Болд хоёр хамтдаа таван жил амьдарч, Аялгуу нэртэй охинтой, гурван ч томоохон цомог, тоглолтын ард гарсан, сайхан хосу гэгдэж байлаа.

Харамсалтай нь хосууд салж, Баярын Болд эхнэрийнхээ үй зайгүй найз Х.Мөнгөнцэцэгийг гэртээ авчирсан. Хосууд хоёрхон жилийн дотор Жавхлан, Баясгалан нэртэй хүүтэй болсон. Баярын Болд, Х.Мөнгөнцэцэг хоёр хувийн амьдралдаа анхаарч явах хооронд Э.Чулуунчимэг хоёр ч томоохон цомог гаргаж, хөдөө орон нутаг, гадаадад аялаг тоглож, хамтран дуулсан дуучид ч цөөнгүй.

Ангийнхаа найз Р.Болортуяа, Хандмаа хоёртой хамтан дуулж, Б.Гүрбадамтай хамтран дуулсан.

Найдандорж, Чинбаяр хоёр ч Э.Чулуунчимэгийн үнэнч хамтрагч болсон бололтой, үргэлж хамтдаа явдаг. Казак залуутай хамт дуулсан дуу нь одоо ч хит дууны жагсаалтад явсаар. Гэтэл дуучин Б.Болд, Э.Чулуунчимэгтэй хамтарч ханийн тухай дуу дуулсан Б.Гүрбадамыг з о д ж э э.

Хүмүүс экс эхнэр Э.Чулуунчимэгийн хардлаа гэлцэж байна. Гэхдээ хуучин эхнэрээ биш, шинэ эхнэр Х.Мөнгөнцэцэгтэйгээ хардаж з о д с о н байж ч магадгүй нь. Учир нь Баярын Болд, Э.Чулуунчимэг хоёрыг хамт амьдарч явах үед, Б.Гүрбадам, Х.Мөнгөнцэцэг хоёр хамт амьдардаг байжээ.

Эх сурвалж: Алим.мн

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *