Бадар-Ууган аа байраа барьцаалаад тэмцээнд явуулж байсан банди багшаасаа ичиж амьдар.

Өө тэр ” Өөжин мед”- ээс нь хувь хүртдэггүй юм бол Нямбаатар ч гэсэн Боксын холбооноос Бадар-Ууганыг явуулах цаг болсон байна. Цэндбаатарын ярианаас их олон зүйл ойлгомжтой боллоо. Үе үеэрээ энэ спортынхон чинь дараагийн залуусаа нударгалдаг юм байна, нууцхан атаархаж, а л а хаас наагуур хо рлоход бэлэн байдаг юм байна.

Монголын боксын холбоонд албан ёсны гэх нэр сэтэр хоёроос өөр юу ч алга. Өндийж яваа ирээдүйтэй тамирчнаа өвдөглөөд дарахад бэлэн байдаг юм байна. Нэг тамирчныг шигшээ багаас хоёр хөөнө ч гэж юу байхав. Албан ёсны гэрээгээ сэргээж, тухай бүр хийх ёстой бичиг цаасны ажил нь ч хөсөр хаягдаад удсан юм байна.

Ёстой зүгээр их бокст дуртай, хайртайдаа энэ хэдэн залуу ах нар гээд байгаа атаа жөтөө өвөрлөгчдийн гарын шүүс болж явдаг юм байна. Бадар-Ууган, Сэрдамба хоёр хоёулаа гавъяат дасгалжуулагч Д.Банди агсны шавь. Энэ хүний гар дээрээс жигүүр дэлгэн нисч, тив дэлхий, олимпоос медал авчирсан залуус. Д.Банди гуайн бас нэг шавь У.Мөнх-Эрдэнэ сая 39 настайдаа Дэлхийн аваргад өрсөлдөх эрхээ авлаа.

Гэтэл Бадар-Ууган Тамирчдын нөхөн сэргээх эмнэлэгийг ил, далд аргаар өөрийн болгоод, тас тэврээд, таг атгаад хэвтчихсэн, тэгснээ дараагийн тамирчдаа дардаг, гадуурхдаг ажил хийдэг. Сэрдамба нь Боксын холбооны удирдах зөвлөлд байдаг нэртэй, бодлого гэдгээ ойлгодог, үгүйг мэдэхгүй.

Хоёулаа хэл ус, боловсрол маруухан, салбарын амбицаасаа салж чадаагүй. Одоо спортын мэргэжлийн менежерүүдийг бэлтгэн удирдуулах цаг болсон байна.

Цагтаа Мөнх-Эрдэнэ бас гадуурхагдан зүдэрч, энэ тухайгаа мэдэгдэл хийж байсан. Д.Банди багш нь ч “Мөнх-Эрдэнэ маань алийн болгон ингэж явах вэ, амьдралаа бодох цаг болсон” гэж ярилцлага өгч байлаа. За бас нэг зүйл тодорхой болсон нь залуу хөөргөн хүнийг дуудаад ундаанд нь х а р тамхи холиод өгдөг болчихсон юм байна.

Тэгээд хэрэг бүртгэж аваад, х о риод, дараа нь түүгээр нь далимдуулан хэвлэлд хэл үгээрээ хэн бэ гэдгээ алхам тутамдаа таниулж яваа увайгүй нэгнээр сүрдүүлдэг, мэдээлэлгүй нуун дарагдуулсан энэ тэр гэж бас хөөрхөн шантаажладаг, цагдаа, улстөрч, мэдээчний хамтарч хоршсон сүлжээ ч байдаг болжээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *