Экс Ерөнхийлөгч Х.Баттулгын анхны хайр, анхны хүүгийн ээж З.Уянга.

Ерөнхийлөгч асан Х.Баттулга оюутан ахуйдаа үерхэж нөхөрлөн, хайрлаж дурлалцаж явсан З.Уянга гэх зураач бүсгүй бий. З.Уянгын аав нь “Ганган” Зоригт хэмээх, 40 мянгатдаа зартай дэгжин, бэл бэнчинтэй эрхэм. Гэргий нь мөн л 40 мянгатын сайхан бүсгүй, балетчин Ю.Цэрмаа хэмээх бүсгүй. Социализмын үед тэднийх 3 давхар хаус барьж, хамгийн дээд давхрыг нь гэргийдээ балетын заал болгон тохижуулж өгч байсан гэдэг.

Монголын анхны хаусын эзэн Зоригоо амин хайртай ганц охиноо Яармагийн Х.Баттулгатай суулгахгүй гэж эсэргүүцсээр залуу хос салсан аж.

З.Уянгын ээж Монгол Улсаас хамгийн анх ОХУ-ын Пермь хотын бүжгийн сургуулийн балетын ангийг төгссөн, Монголын анхны балетын бүжигчдийн нэг Ю.Цэрмаа. Түүнийг театрын зураач, дөчин мянгатын Ц.Зоригт хэмээх эрийн үзэсгэлэнт гэргий, алдарт балетчин Ю.Цэрмаа гэвэл социализмын үеийнхэн бүр ч андахгүй.

Энэ гэр бүл болоод, Ю.Цэрмаа гуай 70, 80-аад оны жинхэнэ сонгодог урлагийн од байсан юм билээ. Социализмын алтан үеийнхний тэргүүн эгнээнд явсан сонгодог урлагийн гэр бүлийн ганц охин З.Уянга аавыгаа дуурайн уран зураг сонирхож, Дүрслэх урлагийн сургуулийг дүүргэж, дараа нь ОХУ-ын И.Е Репиний дүрслэх урлагийн академийг төгссөн. З.Уянга одоо СУИС-д багшилдаг.

З.Уянгын нөхөр зураач, барималч Б.Эрдэнэбат “Цонжин болдог”-ийн морьтой хөшөө болон “Маамуу нааш ир”-ийн хөшөө зэргийг барьсан юм. З.Уянга СУИС-д багшлахын зэрэгцээ “Blue moon”-ийн “Арт галерей”-г ажиллуулдаг. Ц.Зоригт гуайнх Б.Дорж генерал, Хөгжмийн зохиолч Ц.Намсрайжав, С.Зориг агсны аав Санжаасүрэн, хөгжмийн зохиолч С.Гончигсумлаа зэрэг айлуудтай ах дүү шиг харилцаатай хөршүүд байжээ.

Экс ерөнхийлөгчийн анхны хайр, анхны хүүхдийн ээж З.Уянга ярихдаа “Санжаасүрэн гуайнх яст мэлхий тэжээдэг айл байсныг тод санадаг. Надад нэг яст мэлхий бэлэглэж байсан юм. С.Оюун бид хоёр гадаа их тоглоно. С.Оюун надаас нэг дүү хэрнээ бараг дөрөв, таван настайгаасаа уншиж бичдэг мундаг хүүхэд байж билээ.

Ээж нь Доржпалам гээд намайг эмчилдэг, эмчээр ажилладаг, эрүүл мэндийн сургуульд багшилдаг гоё эмэгтэй байсан” гэж ярьсан байдаг. З.Уянга багадаа балетын бүжигчин болно гэж боддог байсан ч ээж энэ урлагийн хүнд хэцүүг мэддэг учраас зөвшөөрөөгүй аж. Харин аав нь авьяастай, чадна гээд дүрслэх урлагаар явуулжээ. Хэдийгээр З.Уянга балетчин болоогүй ч ээждээ зориулж балетын сэдэвтэй дөрвөн ч үзэсгэлэн гаргасан зураач.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *