Жүжигчин Г.Ундармаагийн 47 насны төрсөн өдөр тохиож байна. Түүний тансаг зургуудаас…

U film-ийн захирал, сайн үйлсийн элч, авьяаслаг жүжигчин Г.Ундармаагийн төрсөн өдөр өнөөдөр тохиож байна. Тэрбээр энэ өдөр одоогоос дөчин долоон жилийн өмнө Говь –Алтай аймгийн Есөнбулаг суманд хорвоод мэндэлжээ.

Г.Ундармаагийн ээж нь “Алтай” чуулгын бүжигчин байсан болохоор Г.Ундармаа урлагт дуртай болж, урлагийн замд эргэлт буцалтгүй орсон гэдэг. 1992 онд СУИС-ийг төгсөөд Эрдэнэт хотын театраас ажил амьдралын гараагаа эхэлснээс хойш урлагт үнэнчээр зүтгэж яваа жүжигчин Г.Ундармаадаа төрсөн өдрийн мэндийг хүргэж, урлагийн өндөр амжилтыг хүсэн ерөөе.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *