УИХ-ын гишүүн Г.Дамдинням: Дарханы зам 3 жил үргэлжилж байгаад би ч уypтай байна гэв.

“ДАРХАНЫ ЗАМ”-ын ажлын мэдээллийг 7 хоног тутам ЗТХЯ-наас авч мэдээлж байгааг УИХ-ын гишүүн Г.Дамдинням өөрийн цахим хаягаар мэдээллэж байгаа билээ.

Энэ 7 хоногт ирүүлсэн мэдээллээс харахад нөгөө зовлонт АХБ-ны 2,4-р багц дээр гэрээ байгуулах явц ашгүй нэг юм эхэлж байгаа юм байна. Одоо ажлыг нь маш сайн төлөвлөж, шахах шаардлагатай.

УБ- Дархан чиглэлийн замын АХБ-ны зээлийн төсөл (2019-2020):

БАГЦ 1 Гүйцэтгэгч: “Хэйлонжиан ЖиньеиРөүд&Бридж” Чиглэл: Баруун аймаг салах тойрог уулзвар- Хар модотын давааны ар хүртэлх 37.26 км

Ажлын талбайд 44 хүн, 13 техниктэйгээр хоолойн толгой далавч, хоолойн шал бетон, далангийн хажуу налуу, өөрийн шуудуу хийгдсэн. Чулуун бэхэлгээний чулуу 450м3 бэлтгэсэн. Гүйцэтгэл 85.43%, Хоцрогдол 9.73%

БАГЦ 2 Гүйцэтгэгч: “Арж капитал” ХХК Чиглэл: Хар модотын давааны ар-Урьхан хүртэлх 45.5 км

Гүйцэтгэгч компанитай 2021.09.02-ны өдөр ажил гүйцэтгэх гэрээ байгуулсан. Нүүлгэн шилжүүлэлт болон бэлтгэл ажил хийгдэж барилгын ажлыг эхлүүлсэн

БАГЦ 3 Гүйцэтгэгч: “Гуйжоу Хайвэй Инженеринг” Чиглэл: Урьхан-Сүмбэрийн уулзвар хүртэлх 45.74 км

Ажлын талбайд 57 хүн, 24 техниктэйгээр 96 тэмдэг, 1 ш тэмдгийн шон суурилуулсан. 13 цэгийн хоолойн хэсгийн далангийн хормойн бэхэлгээ хийсэн. Гүйцэтгэл 92.26 %, Хоцрогдол: 3.67% ‼️

БАГЦ 4 Гүйцэтгэгч: “Чайна Жео- Инженеринг Корпораци” Чиглэл: Сүмбэрийн уулзвар- Цайдамын хөндий хүртэлх 45.08 км

Гүйцэтгэгчтэй байгуулах гэрээг албажуулах ажил явагдаж байна

БАГЦ 5 Гүйцэтгэгч: “Чайна Жео- Инженеринг Корпораци” Чиглэл: Цайдамын хөндий- Дарханы тойрог уулзвар хүртэлх 30.53 км

Ажлын талбайд 49 хүн, 21 техниктэйгээр шуудууны ухмал хийгдэж байна. Туузан хашлаганы ажил дууссан. Гүйцэтгэл: 93.60%, Хоцрогдол: 2.20%

УБ -Дархан чиглэлийн 2 эгнээ 202.4 км авто замын ЕСБХБ-ны зээлийн төсөл (2020-2023)

БАГЦ 1 Гүйцэтгэгч: “Арж капитал” ХХК болон “М-Ойл Групп” ХХК-ийн нэгдэл Барилгын талбайд 541 хүн хүч, 255 техник байршин барилгын ажлын талбайд карьерийн материалаар далан байгуулах, дэд суурь, цементээр бэхжүүлсэн хөрсөн суурь болон цементээр бэхжүүлсэн буталсан чулуун суурийн ажлууд хийгдэж байна.
Гүйцэтгэл: 35.74%, Хоцрогдол: 31.77%

БАГЦ 2 Гүйцэтгэгч: “Жунмэй Инженеринг Групп” Барилгын талбайд 180 хүн хүч, 67 текник байршин талбайн цэвэрлэгээ, хөрс хуулалт, ул хөрс нягтруулах, далангийн дүүргэлт, дөрвөлжин хоолойн суурь ухах, арматур зангидах, ухмалын суурийн доод үе байгуулах ажлууд хийгдэж байна. Гүйцэтгэл: 18.07%, Хоцрогдол: 15.60% ‼️

БАГЦ 3 Гүйцэтгэгч: “Жунмэй Инженеринг Групп” Барилгын талбайд 160 хүн хүч, 57 техник байршин талбайн цэвэрлэгээ, хөрс хуулалт, ул хөрсний нягтруулалт, далангийн дүүргэлт, хоолойн суурь ухах, арматур зангидах, ухмалын суурийн доод үе байгуулах ажлууд хийгдэж байна. Гүйцэтгэл: 17.42% Хоцрогдол: 14.13% ‼️

БАГЦ 4 Гүйцэтгэгч: “Шанхай Констракшн Групп” Барилгын талбайд 202 хүн хүч, 125 техник байршин талбайн цэвэрлэгээ, хөрс хуулалт, ул хөрсний нягтруулалт, дөрвөлжин хоолойн суурь ухах, арматур зангидах, ухмалын суурийн доод үе байгуулах ажлууд хийгдэж байна. Гүйцэтгэл: 13.63% Хоцрогдол: 11.49% ‼️

БАГЦ 5 Гүйцэтгэгч: “Чайна Гежөүба Групп” Барилгын талбайд 145 хүн хүч, 78 техник байршин талбайн цэвэрлэгээ, хөрс хуулалт, далангийн дүүргэлт, ухмал, төмөр бетон хоолойн арматурчлал, дэд суурь, төмөр замын гарам дээр цементэн бэхжүүлсэн хөрсөн суурь, цементээр бэхжүүлсэн буталсан чулуун суурь болон битум цацлагын ажлууд хийж байна. Гүйцэтгэл: 18.55%, Хоцрогдол: 9.03%

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *