УИХ дахь “Алдарт эхийн одон”-той гишүүд.

УИХ-ын 2020 оны сонгуульд Сонгинохайрхан дүүргээс сонгогдсон УИХ-ын гишүүн П.Анужин өнгөрсөн намар Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгаас Эхийн алдар одонгоо гардан авсан.

УИХ-ын гишүүн П.Анужин нь дөрвөн хүүхэдтэй бөгөөд Эхийн алдар хоёрдугаар одон хүртсэн юм. Түүний хоёр том охин нь анхны нөхрийнх бол хоёр бага хүү нь “Минт” баарны эзэн Нандинзүрх хэмээх залуугийнх гэдэг.

Б.Баярсайхан: “Шүдэнз” Амараагийн эгч Б.Баярсайхан МАН-д 2016 онд элссэн гэлцдэг. МАН үнэмлэхүй ялж, албан тушаалтнуудаа багтааж шингээхгүй ядарч явахад тэр эмэгтэй БСШУСЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга төвөггүй болсон. МАН-аас томилогдсон анхны БСШУС-ын сайд Ш.Батсуурьтай тэрсэлдсээр байгаад, ЗГХЭГ руу матсаар байгаад огцруулсан гэж байв.

Дараа нь Ц.Цогзолмаатай ил цагаан “үзэлцсэн”. Сайхан хүүхний ааш барагдах биш, хамтарч ажиллахад нэлээн халгаатай хүн гэж ярих юм билээ. Нэг удаа ажлаа өгч, буцаж орсон.

Тэрбээр мөн л “Алдарт эх”. Анхны хүүхдийг нь сагсчин М.Отгонбаяр гэдэг бол одоогийн нөхрийг нь П.Баярмагнай гэдэг. Одоогийн нөхөр нь эрхэм гишүүн бүсгүйгээс насаар дүүмэд нэгэн.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *