Баячуудын хүүхдүүдийн өдрийн зугаа юу гээч?

Баян хүний бааш олдохгүй гэдэг шиг баячуудын хүүхдүүд сүүлийн үед намрын налгар өдрүүдийг ашиглан, нисдэг тэргээр зугаалдаг болжээ. Нэгэн хэвийн амьдралаар тэд амьдрахгүй нь мэдээж.

Өнгөрсөн наадмын үеэр ТЕГ-ын дарга асан Б.Хурцын хүү Х.Тайван, эхнэр Э.Золзаяатайгаа нисдэг тэргээр зугаалж Хөвсгөл далайг тэнгэр дээрээс нь тольдож шуугиан тарьсан.

Түүний дараа “Эрдэнэт” үйлдвэрийн дарга Х.Бадамсүрэнгийн хүү Б.Бадрах, түүний загвар өмсөгч гэргий Г.Оюунгэрэл нар нисдэг тэргээр Эрдэнэтийг зорих замаараа Өвөрхангай, Архангайд саатсанаа гайхуулж байсан.

Тэгвэл өнгөрсөн амралтын өдөр “Магнай трейд”-ын Р.Ганзоригын хүү Г.Дашням нисдэг тэргээр зугаалж буйгаа цахим хуудаснаа нийтлэжээ.

Түүнээс УИХ-ын гишүүн асан Л.Гантөмөрийн охин Ганзаяа дутсангүй. Тэрээр өөрийгөө “тэрбумтан” гэж нэрлээд буй бүжигчин Төөгөө гэх найз залуутайгаа Архангайн Цэнхэрийн рашаанд хүрч хоёр цаг үйлчлүүлээд, буцахдаа мөн л нисдэг тэргээр нийслэлийг зорьж байгаагаа дэлгэсэн байна.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *