Бадамжав буюу Жэрри маань шагнуулжээ. Түүнд баяр хүргэе!!!

Жерри нэрээрээ бидэнд танил болсон жүжигчин Бадамжав маань Соёлын Тэргүүний Ажилтан цолоор энгэрээ мялаалгажээ.

“Зээ, ёстой энэ өдрийн хамгийн гэгээлэг сайхан мэдээ дуулгая. Жерри маань МУСТА цолоор энгээ мялаажээ. Найз биш байсан ч хөдөлмөр, зүтгэлийг нь мэдэж үнэлж явдаг үзэгчийн хувиар яг нүдээ олсон шагнал гэж баярлана. Найз болохоор бүр их баярлаж байна.

Ирээдүйн МУАЖ юм шүү дээ найз минь, мундаг мундаг Хань ижлийнх нь гавьяаг бас энд магтая, хамтын шагнал шүү дээ” хэмээн жүжигчин Цэнгэл дурьдсан байна.Жерригийн хувьд саяхан Ододтой бүжиглэе шоугаар оролцож өөрийнхөө авъяасыг бидэнд харуулсан билээ!

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *