Нарантуулыг хотоос гаргах иргэдийн хөдөлгөөнд та “ЭНД ДAPЖ” нэгдээрэй.

Нарантуул захыг хотоос гаргамаар байна. Хүнсний зах биш учраас өдөр бүр орох шаардлага хүмүүст үүсэхгүй. Нарантуул 13 хорооллын түгжрэлийн гацаа болсоор удлаа. Зүүн дөрвөн зам, натурын голын зам, бөхийн өргөө, нарны зам гээд бүх талаар нь түгжээ үүсгэж байна.

Зах амардаг 2 дах өдөр эдгээр замууд хичнээн сайхан сийрэг байдаг гээч. Хот болон дүүрэг нь үүнийг анхааралдаа авч ажил болговол БЗД-ийн ихэнх иргэд талархах болно гэж өөрийн сошиал хуудаснаа нэгэн иргэн бичжээ.

Үнэхээр л Баянзүрх дүүргийн гэлтгүй хотын түгжрэлийн нэг том асуудал болсон энэ хэдэн томоохон захуудаа хотоос нүүлгэн шилжүүлвэл түүнийгээ дагаад нилээн хэсэг иргэд ажлийн байраа даган нүүж эхлэнэ.

Хэдэн том захаа нүүлгэн шилжүүлэхэд л түгжрэл, хүн амын хэт бөөгнөрөл гэх олон асуудалын хэдэн хувийг шийдэж болж байна.

Та үүнтэй санал нэгдэж байна уу? Өөр түгжрэл шийдэх ямар гаргалгаа байгаа вэ?”хэмээн иргэд санал гаргаж байна.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *