У.Хүрэлсүх: Манай улс дархлаажуулалтаар дэлхийн дунджаас зургаан сараар түрүүлж байна.

УИХ-ын дарга Г.Занданшатар намрын чуулганаар хэлэлцэх, эдийн засгийн холбоотой хуулийн төслүүдийг танилцуулав. Жишээ нь Зөвшөөрлийн тухай хуулиар 1400 гаруй зөвшөөрлийн тоог 400 болгон бууруулж, төрийн хүнд суртлыг бууруулахаар зорьжээ.

УИХ-ын дарга Г.Занданшатар: Монгол Улсын төр, засаг нэг цонхоор, нэг зүгт харж буй түүхэн цаг үе бол өнөөдөр. Өөрөөр хэлбэл, боломжийг бодит үр дүн болгох нөхцөл бүрдээд байна.

Өнгөрсөн 30 жилийн туршлага сургамжаа цэгнэж, КОВИД-ын нөхцөлөөс үүссэн бодит байдлаа тооцож үзсэний үндсэн дээр эдийн засагтаа хувьсгал хийж, алсын хараагаа цэгцлэх хэрэгтэй гэсэн дүгнэлтийг Улсын Их Хурал хийсэн.

Тиймээс эрх зүйн, эдийн засгийн, нийгмийн бодлогын гурван хувьсгал хийх зорилтыг дэвшүүлж, Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтөөр энэ зорилтоо хэрэгжүүлж эхэлсэн. Эрх зүйн хувьсгалт шинэчлэл гараандаа гарсан. УИХ-аас эрх зүйн, эдийн засгийн, нийгмийн бодлогын гурван xyвьсгал хийх зорилтыг дэвшүүлж, Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтөөр энэ зорилтоо хэрэгжүүлж эхэлсэн.

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх зөвлөлдөх уулзалтыг нээж үг хэллээ. Тэрбээр “ДЭМБ, эрдэмтэн судлаачдын дүгнэлтээр манай улсад хийж буй дархлаажуулалт харьцангуй хурдтай үргэлжилж байна. Дэлхийн дундажтай харьцуулахад ойролцоогоор зургаан сараар түрүүлж байна. Манай улсын иргэдийн 65 хувь нь дархлаажуулалтын 2 тунг хийлгэжээ.

Дархлаажуулалт нь цар тахлыг xoхирол багатайгаар даван туулахад тус болно” гэлээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *