Эр хүний шарыг тайлж өгсөн бүсгүй, Эрдэнэ зуу хийдэд 100 мөргөсөнтэй тэнцэнэ. Шар тайлах шалгарсан аргууд…

50 грамм татах Шар тайлах хамгийн шалгарсан арга бол хичнээн дотор муухай оргиж байсан ч хамаагүй хамраа чимхэж байгаад ч хамаагvй 50 грам татах юм. Өчигдөр хэтрүүлээд уучихсанаасаа болж, өнөөдөр “амьтан” болж байгаа гол буруутнаа ямар ч даруулгагvй л залгилж орхих хэрэгтэй.

Гэхдээ 50 граммаас хэтрүүлж болохгvй. Хэтрүүлэх л юм бол насаараа “шараа тайлах” хэрэг гарна гэдгийг бид сайн мэднэ. Гэхдээ энэ аргыг хэтэрхий их хордлоготой байх vедээ хэрэглэж болохгvй.

Шарталтын эсрэг бэлдмэл хэрэглэх.

Ийм төрлийн бэлмэлүүд нь ихэвчлэн ацетилсалицилын хүчил, аскорбины хүчил болон янтарны хүчлийн найрлагатай байдаг. Түүнчлэн кофеин агуулдаг тул үйлчилгээ нь цитрамонтой адилхан байдаг билээ.

Кофе, Нимбэг, Коньяк

Найрлага нь маш хялбар: Аяга халуун кофе бэлтгээд, хэрчим нимбэг хийж (элсэн чихэр нэмж ч болно), хоёр халбага конъяк тусаагаад, халуунаар нь уух хэрэгтэй. Тамхи татдаг хvмүүст сануулахад, энэхүү хольцыг хэрэглэснийхээ дараа ядаж 15-20 минут тамхи татахгүй байхыг анхааруулж байна. Эсрэг үйлчилгээ үзүүлж болох юм.

Загас наадуулах

Хамгийн сонирхолтой нь бэлгийн загас наадуулах нь шарыг тайлахад нилээн үр дүнтэй арга гэнэ шүү. Кофе уух юмуу, шүршүүртэй хослуулан хийвэл маш сайн юм байна. Ер нь эхлээд сайхан шүршүүрт орсныхоо дараа эхнэрээ, эсвэл, найз бүсгүйгээ, эсвэл найз бүсгvйнхээ найзыг сэрээгээд, ажилдаа орвол хамгийн сайн.

Мөн сүү хэрэглэх нь шар тайлахад тусладаг байна. Аспирин, цитрамон зэрэг нь толгойн өвдөлтийг намдааж тухайн шарталтыг давахад туслана.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *