Өвлийн улиралд сэтгэл гутралыг даван туулах 7 арга

Энэ нь дэлхийн хүн бүхэнд нийтлэг тохиодох зүйл бөгөөд та өөрийгөө ямар нэгэн зовиуртай байгаа гэж бодвол бүү эмзэглээрэй. Өвлийн улиралд үүнээс хэрхэн гарч болох арга замуудыг орууллаа.

Цэнхэр гэрлийг багасгах

7 Ways to Beat Winter Depression

Цэнхэр гэрлээс болж таны циркадын хэмнэл/circadian rhythm/ (унтах / сэрэх мөчлөг) замбараагүй болдог. Гэрэлд удаан хугацаагаар байх үед таны мелатонин ялгаралт удааширдаг. Хэрэв та унтахаасаа өмнө утсааар удаан хугацаанд орсон бол ядарсан, сэрүүн мэдрэмж төрөх болно. Цэнхэр гэрлийг таны утас, компьютер, зурагт гэх мэт хэрэгслүүд гаргаж болно. Унтахаасаа дор хаяж нэг цагийн өмнө эдгээр хэрэгслийг өөрөөсөө холдуулаарай.

Шалтгаангүй байсан ч өөрийгөө албан байдлаар хувцаслах

7 Ways to Beat Winter Depression

Өөрийнгөө муугаар мэдэрч байхдаа өөртөө анхаарал тавихгүй байх нь хүмүүсийн гаргадаг хамгийн том нийтлэг алдаа юм. Зөвхөн сэтгэлийн хямралд ороод зогсохгүй эмх замбараагүй байдал бас мэдрэгддэг. Үнэхээр дуртай гоё хувцасаа сонгоод, арьс арчилгаандаа анхаарч, үсээ янзлахыг зөвлөе. Өөртөө анхаарал тавих энэхүү үйлдлийн дараа илүү идэвхжин үр бүтээлтэй байх болно.

Галзуу юм шиг бүжиглэ

7 Ways to Beat Winter Depression

Хэрэв та сэтгэл хөдлөлөө үгээр тодорхойлж чадахгүй бол үүнийг хөдөлгөөнөөр илэрхийлээрэй. Та давхар сэтгэл хөдлөлөө гаргахаас гадна давхар дасгал хийчихэж байгаа юм. Бүжиглэх нь сэтгэлийн хямралыг арилгахад тусалдаг эндорфин (аз жаргалтай даавар) ялгаруулдаг. Түүнээс гадна бүжиглэх нь уйтгартай ажлаас сайхан завсарлага болж чадна.

Ирээдүйгээ төлөвлөсөн дэвтэр нээх

7 Ways to Beat Winter Depression

Ирээдүйгээ төлөвлөсөн дэвтэр нээх нь үндсэндээ зураг, текст эсвэл зургаас бүрдсэн эвлүүлэг байж болох юм. Энэ нь мөрөөдлөө биелүүлэх өдөр тутмын сэдэл болж өгдөг. Гол зорилго нь энэ амьдралаас юу хүсч байгаагаа ойлгоход тусална. Зөвхөн гэрэл гэгээтэй ирээдүй, амжилтынхаа тухай бодох нь таны сэтгэлийг баясгаж чадна. Хуучин сэтгүүлийн хайчилбар эсвэл зургийг хэвлээд дэвтэр дээр байрлуулж, ишлэл нэмж, зарим зурган дээрээ нааж болно. Харин үүний дараа та дэлхийг эзлэхэд ч бэлэн боллоо гэсэн үг.

Өөрийн орон зайгаа чөлөөл

7 Ways to Beat Winter Depression

Үүнийг төсөөлөөд үз дээ: “Та ямар ч ажил хийх хүсэлгүй ядарч, залхуурах мэдрэмж төрж байгаа. Энэ бүгдэн дээр нэмээд хэлэхэд танай өрөө бүрэн замбараагүй болжээ.” Таны замбараагүй орон зай таны энэ ядрах залхуурах мэдрэмжийн ерөнхий сэдлийг нэмэгдүүлдэг. Дор хаяж 5 минутын турш аль хэсгийг цэвэрлэхээ шийдээрэй. Үүнд ширээ, эсвэл таны ор байж болно. Магадгүй та дуртай хөгжмөө тавиад, бүжиглэж ч болно — таны сэтгэл гутрал алга болно гэдэгт итгэлтэй байна!

Олон нийтийн мэдээллийн хэрэгслээс завсарлага аваарай

7 Ways to Beat Winter Depression

Хүн бүрийн “төгс” амьдралыг онлайнаар харах, ялангуяа сэтгэл санаагаар унах нь маш түгээмэл тохиолддог. Яагаад өөрийгөө эрүүдэн шүүх ёстой гэж? Асуудлыг хурууныхаа өндгөөр шийдэж болно: танд сөрөг сэтгэгдэл төрүүлдэг олон нийтийн мэдээллийн хэрэгслийг устгахад л хангалттай. Шинжлэх ухаан хүртэл үүнийг баталдаг байна: “сошиал медиад өртөж буй хүмүүс ганцаардаж, илүү их сэтгэлээр унасан байдаг” гэжээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *