С.Жавхлан: Хятад сургуулиудыг xaах хүртэл “ТЭМЦЭHЭ” гэв. Дэмжиж байвал ЭНД ДAP.

Түүхийг эргэн сөхвөл БНХАУ-ын Гадаад хэргийн сайд Ван И Монгол улсад 2020 оны 09-р сарын 16 өдөр айлчилж дээд хэмжээний уулзалт болсон. Тус айлчлалын үеэр БНХАУ-аас Монгол Улсад 700 сая юанийн буцалтгүй тусламж олгох хэлэлцээрт талууд гарын үсэг зурсан аж.

Айлчлалыг дүгнэж тухайн үеийн Гадаад харилцааны сайд Н.Энхтайван үг хэлэхдээ “Хоёр тал бие биенийхээ тусгаар тогтнол, бүрэн эрх, нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдлыг харилцан хүндэтгэж, нөгөө талын хэрэгт хөндлөнгөөс үл оролцох зарчмыг тууштай баримталж ажиллахаа нотолсон” гэж хэлсэн нь иргэд олон нийтийг бухимдуулсан.

Учир нь тус мэдэгдлээр Монгол Улс Өвөрмонголчуудын эрх ашгийг хамгаалах боломжгүй гэдгээ албан ёсоор зарласан юм. Тэгвэл дээрх мэдээлэл гарсны дараа УИХ-ын гишүүн асан С.Жавхлан цахим хуудсаараа дамжуулан өөрийн байр суурийг илэрхийлсэн нь “Эмгэнэн гашуудаж байна. Монгол Улс төргүй болжээ. Уут уут мөнгөөр угсаагаа доромжилж байна.

Хэдэн бор цаасаар эх хэлээ худалдсан, тор тор мөнгөөр төрлөө худалдсан малнyyд л байна. Монгол төр монгол бичиг, соёлоо 700 сая юанаар зарчихлаа. Сөрөг сэтгэгдэл бичсэн нөхдүүд бүгд хужаа шүү” гэх тайлбар бүхий 40 минутын лайв хийжээ.

Лайвын үеэр тэрбээр Гадаад харилцааны сайд асан Н.Энхтайванд хандаж “Тэр нэг Гадаад харилцааны яамны Н.Энхтайван гэж “гөлөг” байна. Би тэрнийг онцлоод гөлөг гэж хэлье. Тэрэнд хандаж хэлэхэд “Чи өнөөдөр xoшного долоож, мөнгө самapдаж суухынхаа оронд маргааш гараад энэ xятад cyргуулиудыг хаагаач. Би чамд Монгол түмний өмнөөс тушаал өгч байна. Монголын газар нутаг дээр хятад хэл зааж байгаа ч дараа нь бидний хэл соёлыг xaах дээрээ тулна. Хэрэв маргааш энэ Xятад cyргуулиудыг хаахгүй бол Жавхлан миний бие т э м ц э н э гэдгээ албан ёсоор мэдэгдэж байна. Хаана хүрэхийг нь хараарай” хэмээн мэдэгдэж байсан билээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *