Ц.Элбэгдоржийн санаачлан батлуулсан шүүхийн хуулинд маш олон ололт байсан.

С.Эрдэнэ даргатай АН-ын “4-11” ээлжит мэдээллийн цаг боллоо. Мэдээллийн цагт АН-ын ЕНБ Дарга Ч.Өнөрбаяр, Нийслэлийн АН-ын дэд дарга, НИТХ-ын тэргүүлэгч Д.Энхтуяа нар оролцов.

Тэд Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх шүүгчдийг томилдог, хариуцлага тооцдог механизмаас татгалзаж байгаатай болон УИХ-ын нөхөн coнгуультай холбоотой цаг үеийн асуудлаар АН-ын байр суурийг илэрхийлсэн юм.

Тодруулбал АН-ын ЕНБ Дарга Ч.Өнөрбаяр: “Шүүхийн хуультай холбоотой асуудлаар Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх өмнөх Ерөнхийлөгч Х.Баттулгын Үндсэн Хуулийн Цэцэд гаргасан байсан хүсэлтийг татаж авсан тухай мэдээлэл гарсан. Үүнтэй холбоотой АН-ын байр суурийг танилцуулж байна.

Ер нь бол Монголын улс төр бүх болохгүй бүтэхгүй хогоо чихдэг нэг хогийн савтай болчихлоо. Тэр нь өмнө нь Ерөнхийлөгчөөр ажиллаж байсан хүмүүс. Тэд нар л “хонгил” бариад л, болохгүй бүтэхгүй бүх юмны эх уурхай болсон юм гэдэг.

Би үүн дээр бодитой мэдээлэл өгье. Юм үнэнээрээ байх сайхан. Цахиагийн Элбэгдорж Ерөнхийлөгчөөр ажиллаж байхдаа 2012 онд шүүхийн багц таван хуулийг УИХ-руу оруулж, батлуулж байсан.

Тухайн үед МАН УИХ-д суудалтай байсан юм. ЗГХЭГ-ийн дарга Ц.Нямдорж тэр үед Хууль Зүй, Дотоод Хэргийн сайдаар ажиллаж байсан. Тухайн үед УИХ-ын гишүүд алга ташаад л тэр хуулийг баталж байсан шд.

Ерөнхийлөгч бол намаасаа түтгэлзчиxcэн, олигтой эрх мэдэл ч байхгүй. Ний нуугүй хэлэхэд Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдоржийн санаачлан өргөн барьж батлуулж байсан шүүхийн багц хууль гэдэг чинь тийм ч бүтэхгүй хууль бол байгаагүй юм. Үнэхээр Монголд шүүхийн шинэтгэлийг ахиулахад чиглэсэн маш олон ололтууд тэнд байсан.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *