Жүжигчин Г.Анхбaярын элит гэр бүлтэй танилц.

Шоу бизнест хөл тавиад арваад жил болж байгаа жүжигчин, хөтлөгч Г.Анхбаяр 2018 оны долдугаар сарын 1-ний өдөр MCS-ийн Ж.Оджаргалын нагац дүү болох А.Дөлгөөнтэй гэрлэн, нижгэр хурим хийсэн билээ.

Гэр бүлийнхээ амьдралыг төдийлөн дэлгээд байдаггүй хосуудын хурим Гачууртад тансаг харшид болж, олны нүдийг орой дээр нь гаргасан ч орчин цагийн хуримын жишиг тогтоосон амьдралынхаа алтан агшин, аз жаргалтай мөчөө тэд битүүхэндээ нууцлаад өнгөрсөн.

Тэгвэл хуримынхаа дараа Европт бал сарын аяллаа хийгээд ирсэн хосууд саяхнаас хуримын зургаа өөрсдийн сошиал хуудсанд дэлгэлээ. Хөтлөгч Г.Анхбаярын гэргий “MCS” компанийн захирал Ж.Оджаргалын эгчийн охин бөгөөд хосууд охин хүү хоёртой билээ.

Хосууддаа хамгийн сайн сайхан бүхнийг хүсэе…

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *