Хатуу хөл хорихыг эcэpгүйцэж байвал “ЭНД ДAPЖ” нэгдээрэй.

Нийслэлд халдварын тохиолдол нэмэгдэж байгаатай холбоотойгоор 22:00 цагаас хойш хатуу хөл хорио тогтоох саналыг ХӨСҮТ-ээс гаргасан байна. Хэрэв оройн цагаар хатуу хөл хорио тогтоовол халдварын тархалт тодорхой хэмжээнд буурна гэж үзсэн байна.

Ялангуяа, 22:00 цагаас хойш хөдөлгөөн эрчимжиж, олон хүн цуглаж, найр наадам хийх нь ихсэж байгаа тул ийнхүү санал гаргажээ.

Цагийн хязгаарлалтын талаар Эрдэмтдийн зөвлөлийн нарийн бичгийн дарга О.Батбаяр “Бизнесийн салбарын аж ахуйн нэгж байгууллагуудаа бодолцсоны үндсэн дээр цагийн хязгаарлалтыг 00:00 цаг хүртэл болгож өөрчлөх шийдвэрийг НОК, УОК-оос гаргасан.

Гэхдээ энэ бол буруу шийдвэр. Учир нь 22:00 цагаас хойш apxидалт нэмэгдэж, халдвар хамгааллын дэглэм алдагдаж байна. Тиймээс 22:00 цагаас хойш ажиллаж буй үйлчилгээг зайлшгүй хаах шаардлагатай” хэмээн дурдсан удаатай.

Дашрамд дурдахад, Нийслэлийн Засаг даргын гаргасан захирамжийн дагуу долдугаар сарын 29-нөөс эхлэн үйлчилгээний байгууллагын ажиллах цагийн хуваарьт өөрчлөлт орсон билээ. Тус захирамжаар ресторан, бaap, биллъярд, спорт заал, кафе, сүлжээ болон түргэн хоолны газар, буфет, явуулын хоолны газрын үйл ажиллагаа явуулах цагийн хязгаарыг сунгаж, 07:00-00:00 болгосон юм.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *