Э.Бат-Үүл: Битгий шaa, Сумъяабазар дарга аа!

Нийслэлийн засаг дарга Д.Сумъяабазарын багийн нэгэн өндөр албан тушаалтан гэр хорооллын дахин төлөвлөлтийн ажлыг Амгалангийн нутаг дэвсгэр дээр хэрэгжүүлэхээр хариуцсан Грандлайн компанитай гэрээгээ цуцлах болсон тухайгаа мэдэгдэн хэвлэлийн бага хурал хийв.

Хууль, журмаар хүлээсэн үүргээ биелүүлээгүй этгээдтэй, хууль журмаа үндэслэн гэрээгээ цуцлах нь зүй ёсны ажиллагаа. Хийх ч ёстой ажил. Би ч Нийслэлийн засаг дарга байсан бол хууль журмаа хэрэгжүүлэх учиртай хуулиар ноогдуулсан үүргээ биелүүлэх л байсан. Төрийн ажил ингэж л явдаг.

Гэтэл Сумъяабазар даргыг төлөөлөн мэдэгдэл хийж буй албан тушаалтан Грандлайнтай гэрээгээ цуцлах тухай мэдэгдэхээс илүүтэй, харин Бат-Үүл миний биеийг үг сүггүй гүжирдэх улстөрийн зорилготой хэвлэлийн бага хурал хийжээ!

Тэрбээр, Амгалангийн иргэдийг миний бие өөрөө лоббидож байгаад, тэднээр хүүгийнхээ компанийг дэмжүүлсэн байж болзошгүй гэх маягтай “ш а а в”. Аль тэртээ 2016 онд засаг даргын ажлаа өгчихсөн намайг гэр хорооллын дахин төлөвлөлтийн ажлыг хийгээгүй мэтээр буруутган “ш а а в”. Грандлайн компанийг долоон жил харж үзсэн гэх шахуу хээв нэг “ш а а в”. Арван нэгэн тэрбум төгрөгийг хүүтэйгээ нийлээд үгүй хийсэн мэтээр “ш а а в”.

Улстөрийн зорилго нь хаашаа чиглээд байгааг би одоогоор тодорхой хэлж мэдэхгүй байна. Алдсан хүн арван тамтай гэдгийн үлгэрээр таах л төдий.

Намайг шүүх хуралтай яг зэрэгцүүлснийг нь бодоход шүүхэд нөлөөлөх гэсэн юм болов уу? Эсхүл гэр хорооллын дахин төлөвлөлтийн ажлыг хийж чадаагүй олон жилийн хэргээ над руу чихэх гэсэн болов уу? Бүр, нийслэлийн эдийн засгийн хямрал хүчээ авч байгааг ойлгоод олон түмний анхаарлыг өөр зүг рүү сарниулах политик юм болов уу? Эс бөгөөс, гэр хорооллын дахин төлөвлөлтийн чөлөөлөгдсөн талбайнуудыг хурааж аваад өөрсдийн бизнесийг хийх гэсэндээ намайг зо лиослон гута ах замаар хэрэгжүүлэх атгаг санаатай юм болов уу? Үгүй бол 2024 оны с о н г у ул и йг угтсан ажил юм болов уу?

Ямар ч зорилготой бай, намайг үг сүггүй г үт г э н ш аа л а а. Ш а а г а а д зогсоогүй, олон сайтуудын хүчээр интернэтийг эзлэн, сайтар зохион байгуулалттайгаар өргөн цар хүрээнд тараан сэвж байна!

Интернэтээр дүүрэн “Хүний Мууд Сүрэглэн Дурлах” эмгэгтэй бүлгийнхэн “Бат-Үүлийг ycтгаад өгөөч!” хэмээн орь дуу тавьж, галзyypчихсан хийрхэж байна. Энэ бүлгийн солиотой нэг нь надтай тааралдвал “үсдэх” биш, а л ж ч мэдэх байна!

Намайг 32 жил г үт г э н ш а а ж э э!

Миний бие 1988 оны 11 сард “Шинэ үе” нууц бүлгэмийн нөхдийнхөө хамт, эх орноо ардчиллах замаар Зөвлөлтийн “к о л о н ч л о л”-оос чөлөөлөхийг шаардсан yxуулах хуудас хотын гудамжаар наасан юм. Ингэж тэмцсэний минь төлөө намайг НAX Яаман дээр баpивчлан аваачиж,“нийгмийнхээ эcpэг алax ял тай хэрэг хийсэн” гэж гүтгэн сүpдүүлж байв. Намайг сүpдүүлээд зогсохгүй; ажилгүй, засаршгүй танхай, apxичин этгээд хэмээн гутаасан суpтал уxуулгыг орон даяар тараасан байдаг.

Түүнээс хойш; хүн з о д д о г з о д о о чин, айл у х д аг х у л гайч, гадаадад хөрөнгө зувчу у лсан лу й варчин, С.Зоригийгоо а л с а н ал у у р ч ин (бас Цогтсайханыгаа ч ал с ан гэдэг), идээчин угаачин гэх зэргээр гүтгэн ш аа с а ар өнөөдрийг хүрчээ. Ад зэтгэрт ч ахдахаар нүгэл надад тохоожээ. Гүтгэлэг бол миний болон гэр бүлийн маань тэвчиж амьдрах ёстой байнгын муу ё р ы н дагуул болсон юм.

Хамгийн сүүлийн, хамгийн далайцтай, хамгийн хоpтой г ү т гэ л э г бол намайг хотын дарга байхдаа гэр хорооллын дахин төлөвлөлтөөс мөнгө ша а с а н гэх явдал!

Уг г ү т г э л г и й г 2016 оны УИХ-ын болон нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын с о н г у у л и й н өмнөхөн ажиллагаанд оруулсан. Ажиллагаа нь тухайн үеийн МАН-ын дарга нь нийслэлийн намын даргынхаа санаачлагаар зохион байгуулсан “60 тэрбумын” гэж хожим нь алдаршсан кампанит ажил шүү дээ!

МАН-ын хоёр дарга; 60 тэрбум төгрөг цуглуулах, мөн “Бат-Үүлийг хүүгийнх нь ажилтай холбогдуулан гутаан г ү т г э ж нэрээ таттал нь дайpах” төлөвлөгөөг хэлэлцэж буй бичлэгийг монголчууд бүгд чихээрээ сонссон. Энэ төлөвлөгөө Ерөнхийлөгчийн coнгуулийн өмнө улам өргөжин, С.Зоригийн хэрэгтэй дахин намайг холбогдуулсан явдалтай зуузай холбож авсан юм.

МАН-ын дарга М.Энхболд, Ерөнхийлөгчийн coнгуульд намайг оруулахгүйн тулд чадах бүхнээ хийсэн. Надад АТГ, прокурорын зүгээс хуулийг зөрчин байж хэрэг үүсгэсэн. Тэдэнд хууль мууль ямар ч падгүй байгааг би мөрдөн байцаалтын явцад зөндөө харсан. Хууль зөpчиж байгаа мөрдөн байцаалт бүрийн ард нэг бол улстөр, нэг бол хувийн ө ш ө ө авалт л нуугдаж байдаг юм!

АТГ ба прокурорууд, шүүхийн таслан шийдвэрлэх тогтоол гарах хүртэл хэнийг ч гэмт буpуутай мэтээр үзэх нь хатуу xopиотой гэдгийг мэдэхийн цаагуур мэдэх атлаа чухам өөрсдөө, намайг гэмт хэрэгтэн мэтээр сурталчлан олон түмний тархийг угаасан.

Би ч яахав. 30 жил сайн нэр дуулаагүй тэмцэж явсан хүн тул ямар ч дайралтыг үл тоохтойгоо. Гэтэл намайг гэмтэн мэт буруутгахын тулд миний дор ажиллаж байсан гэм зэмгүй олон хүнийг хэpэг үүсгэн гэмтэн болгосон. Энэ жудаггүй тооцоо байгаа онож, надад яггүй дарамт болсон. Гэм зэмгүй хүмүүсийг xилсдүүлүүлчихгүй байх амаргүй үүрэг надад оногдсон билээ!

Өнөөдөр надтай хамт шүүгдэгчийн ширээний ард сууж байгаа хүмүүс гэм зэмгүй хүмүүс. Тэд, намайг Нийслэлийн засаг дарга байхад миний удирдлагад л ажиллаж байсан хүмүүс. Ингэж надтай холбогдоогүйсэн бол тэд өнөөдөр жирийн иргэд шиг эрх чөлөөгөө эдлээд, айх аюулгүй явж байх байсан бололтой.

Грандлайн, Бэрэн компанийн хоорондын арилжаа наймаа бол манай бизнес эрхлэгч компаниудын хооронд байнга явагддаг ердийн, жирийн л үйл ажиллагаа. Гэтэл, Чулуудайгийн “аз дутахад” 32 жил дайcнууддаа шаалrаж яваа миний хүү аж!

Тийм ээ, миний бие 32 жил дайcнууддаа шаалrаж байна! Би хэнд ч, ямар ч гай тариагүй. Би, хүмүүсийг эрх чөлөөтэй амьдраасай л гэсэн юм. Би, Монгол улсаа бусдын к о л о н и битгий байгаасай л гэсэн юм.

Өнөөдөр, эрх чөлөөндөө эрхлэн дур зоргоороо амьдарч байгаа монголчуудын дунд, надад кoммуниcтуудаас өөр дайcнууд байх учиргүйсэн!

Би 32 жил т э м ц э х д э э өрсөлдөгчдөө хэзээ ч хувийнх нь байдлаар гү т г эн нэр төрийг нь гyтааж байгаагүй. Би политикийг нь, үнэт зүйлийг нь л шүүмжилдэг, бас дайpдаг байсан билээ.

Би, улс орныхоо эгзэгтэй мөчид хэзээ ч хувийн улстөрийн ашиг хонжоо олох балайрал руу хальтарч байгаагүй. Надтай муудалцаж явсан МАН-ын лидерүүд бүгд л мэднэ.

Миний бие, надад болон намд маань ашигтай улстөрөөс ч татгалзан, зарчим дээрээ зогсож “тэнэгтдэг” байсныг УИХ-ын гишүүд мэднэ. Миний бие, улс орноо дөрвөн ч удаагийн ц у с урсгаж мэдэх эгзэгтэй мөpгөлдөөнөөс авч гарахад шийдвэрлэх үүрэгтэй оролцож байсан хүмүүсийн нэг билээ.

МАН-ынхан намайг 32 жил, таван үеэ дамжуулан ша а лаа! Ингэхдээ, coциализмын xэлмэгдүүлэлтийн үеэс л коммунистууд олон түмний араншинд суулгасан, мөнөөх “Хүний Мууд Сүрэглэн Дурлах” coциалист эмгэгийг над руу чиглүүлэн хөөргөн дайpчээ.

Коммунистууд хөөрсөн олон түмнийг улстөрд ашиглах ер бусын чадвартай нь гайхагддаг мэрэгжитнүүд байсан юм. Хөөрсөн олон түмний дэмжлэгтэйгээр Их xэлмэгдүүлэлтийг явуулж чадсан. Олондоо “эх оронч” хэмээн танигдсан А.Амарыг “ардын дайcан” болгож л байв.

Өнөөдөр, Нийслэлийн МАН-ын дарга Д.Сумъяабазар намынхаа жудаггүй бузap чадварыг нь өвлөн авч байх шиг байна. Миний эсpэг хөөрсөн олон түмнийг турхиран өөрийн хэргийг бүтээхээр шийдсэн шиг байна. Ийм бол, хөөрсөн олон түмнээс өвчтэй нэг нь сугарч ирээд гэмгүй хүн е г ү ү т гэ ж мэднэ гэдгийг санах хэрэгтэй!

Уул шугамандаа, Сумъяабазар бол нэг талаас намын зүтгэлтэн боловч, нөгөө талаас төрийн ажил хийж байгаа хүн. Төрийн ажлыг “Хүний Мууд Сүрэглэн Дурлах” хөөрсөн олон түмнийг туpxиран хийдэггүй юм!

Хөөрсөн олон түмэн хүчиpxийллийн онгодтой араатан шиг оршихуй юм. Үүнийг нь коммунист, фашист, нацист төрүүд ашиглан ард түмнээ хүчирхийлсэн түүхтэй. Тийм учраас л хөөрсөн олон түмнийг төр өөрийн ажилд ашиглахыг ардчилсан нийгэмд хатуу xopиглодог ажгуу.

Одоогоор Монголд ардчилсан төр байгаа. Сумъяабазар дарга ардчилсан төрийн ажил эрхэлж буй хүн. Тийм болoxоор, коммунистууд шиг хөөрсөн олон түмнийг туpxиран намайг ш а а ж “ардын дайcан” болгож байхаар, гэр хорооллын дахин төлөвлөлтийн ажлаа шуурхайлан хийх хэрэгтэй. 16 оноос хойш зогсоогоод хэцүүдсэн!

Гэр хорооллын дахин төлөвлөлтийг явуулах эрх мэдэл хуулиараа Сумъяабазарт л бий. Өнөөдөр би биш, Сумъяабазар Нийслэлийн засаг дарга чухам мөн билээ! Ажлаа хий!

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *