Булган аймгийн 65 настай иргэн амаржиж 2 ихэр хүүтэй болжээ. Ихэр хүүгийн аав нь 22 настай.

Дэлхий дахинд ялангуяа Монгол улсад минь”КОВИД-19″-ийн халдвар тархаж буй хүнд хэцүү үед нэгэн сайхан мэдээг уншигч та бүхэнд хүргэе. Учир юу вэ гэвэл Булган аймгийн Булган хотод 65 настай иргэн амаржиж хоёр ихэр хүүтэй болжээ.

65 настай иргэн төрсөн маш ховор тохиолдолуудын нэг яахын аргагүй мөн. 65 настай эмээ 2 ихэр хүүхэд төрүүлсэн байна. Эх хүүхдийн бие сайн байгаа ба хүүхдүүдийн эцэг 22 настай Г юм байна.

Монголд 65 насандаа жирэмсэн болж төрнө гэдэг байж боломгүй санагдаж болох ч дэлхий нийтийн хувьд тийм ч содон асуудал биш юм. Эх сурвалж: АЙКОННЕВС.НЕТ

Мексикийн Синалоа мужийн Мазатлан хотын оршин суугч, 71 настай Мариа де ла Луз хүн төрөлхтний түүхэн дэх хамгийн өндөр настай ээж болж байсан юм. Мариа эмээ хөгширсөн хойноо хүүхэдтэй болсондоо огтхон ч итгээгүй бөгөөд толгой эpгэж, бөөлжиx шинж тэмдэг илрэхэд эмнэлэгт үзүүлж, хэт авиан шинжилгээ хийлгэснээр жирэмсэн гэдгээ мэджээ. Энэ мэдээнд Мариа эмээ битгий хэл эмч нар хүртэл гайхан эргэлзэж сүүлийн гурван сар 10 удаа хэт авиан шинжилгээ хийж үзсэн байна.

Берлинд амьдардаг Аннегрет Рауниг гэх 55 настай эмэгтэй хүүхдэд маш их хайртай бөгөөд өөрөө 12 хүүхдийн эх, 2000 оны эхэнд эмээ болж амжжээ.

Тэрбээр 2005 онд тэрээр тэтгэвэртээ гарсныхаа дараахан дахин хүүхэд төрүүлэхээр гэнэт шийджээ. Фрау Рауниг Германыг тэр чигээр нь бүр алмайруулж орхив. 55 настай тэтгэврийн хөгшин хиймлээр үр суулгуулж эрүүл саруул охин төрүүлжээ. Ингээд тухайн улсын хамгийн өндөр настай ээж болж байсан түүхтэй.

Ингээд хараад үзвэл ахмад насан дээрээ хүүхэд төрүүлэх нь хэвийн үзэгдэл юм.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *