Урт наслахын ерөөл хайрлагч Аюуш бурханаа “ЭНД ДAPЖ” шэйpлээд аваарай.

Монголчууд хүмүүний урт наслахын бэлгэдэл Цагаан дара эх, Жүгдэрнамжил, Аюуш бурхадыг Цэлханамсүм буюу насны гурван шүтээн хэмээн эртнээс шүтэж бүтээдэг байжээ. Цаглашгүй нас буянт Цэнд-Аюуш бурхан нь диваажингийн орноо орших Авид бурханы хувилгаан бөгөөд санскритаар Амитаюс, төвдөөр Цэбагмид (Монголчууд Цэвэгмид гэж дууддаг) хэмээнэ.

Хүний амьдралд аз жаргал, насан хутгыг оршоогч гадаад үйлийг эрхэмлэн зохиогч “Үйлдвэрийн үндэс” буюу “Жажүд” ёсны, цэцгийн язгуурын амирлангуй Ядам юм. Мутартаа залсан алтан бумбат рашаан нь ү х э л г ү й мөнх насыг, галбирваас зандан мод нь мөнх амьдралыг билэгдсэн бөлгөө.

Аюуш бурхан бадмаараг эрдэнийн улаан өнгөт лагшинтай, амирлангуй дүртэй, нэг нигүүрт, хоёр мутраа тэгш агуулан насны бумбыг галбирваасан модоор чимж барьсан, үсээ жинсэлж боосон, торгон цээживч ба хормогчтой, эрдэнэ хэлхсэн титэм, сонорын чимэг, хүзүүний чимэг, хоолойвч, хөл ба гарын бугуйвч, сугавчлуур тэргүүтэн чимэгтэй, гэрэл цаглашгүй цацарсан, очир завилгаагаар лянхуан саран дэвсгэрт залардаг ажээ.

Энэтхэгийн их гэгээнтэн Нагаржунай богд энэхүү бурханыг шүтэж ихэнх сурвалж бичигт 100 орчим насласан гэж бичсэн байдагч Нагаржунайн зарим намтарт бүр 571 насласан тухай ч тэмдэглэсэн байдаг нь сонирхолтой.

Аюуш бурханыг шүтэгч хэн бээр түүний тарни болох “Ум намо багаа барийдий Авирмэдаа Аюурзанаа сувааний сизда зоро заяа аринза дата гади арилдий самниг самбудиа дадаяата, ум бунияа бунияа, маха бунияа, Авирмэдаа бунияа Авирмэдаа бунияа занаа самбару ваацэдий.

Ум сарва сам гаарий баарий сэдадий, махани вари барий суухаа” хэмээн энэхүү 108 нэрс үгсийг хэн бичвээс, бичүүлвээс, нэрийн төдий сонсвоос, урьж уншваас, гартаа барин үйлдвээс таван завсаргүй цөвүүн цагийн үйлс нь огоот арилж найман түм, дөрвөн мянган номын ц о г ц с ы г үйлдсэн үйлдсэний хутгыг оршоосон болъюу.

Амьтны сүмбэр уул мэт овоорсон нүгэл хилэнцийн цогцос нь огоот арилах болъюу. Ад шулмас чөлөө хаалга эрвээс чөлөө хаалгыг олон зугтах болъюу. Аль дивангарын олон мянган бурхад гараа сунган татан авч бурханы улсад одуулж соёрхъюу хэмээн ерөөлийг талбиж гагцхүү саармаг цэцэн хийгээд алгасангуй найдангуйгаар бүү сэтгэгтүн хэмээсэн бөлгөө.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *