Жүжигчин Р.Анхням хадам ээжийнхээ талаар ийнхүү ярьжээ.

Авьяаслаг жүжигчин Р.Анхням хувийн амьдралаа төдийлөн олонд дэлгээд байдаггүй. Дэлгэцийн олон дүрийг чадварлаг бүтээж олон түмэнд хайрлагдаж ирсэн жүжигчин бүсгүй өөрөөсөө 15 насаар ах волейболчин Н.Баярсайханыг сонгосон.

Тэд нууцлаг гэр бүлийн тоонд ордог. Тэрбээр цахим хуудаснаа хадам ээжийнхээ талаар нэгэн дурсамжийг оруулжээ. Цагаан сарын бууз гэхээр надад нэг дурсамж дандаа бодогдоод байдаг юм. Би ч ер нь буузанд л явцан хүн л дээ. Баяраа намайг эргүүлж байх даа Хаана байна. Хоол унд идсэн үү?

Би хоол аваачиж өгөх үү гээл өдөр шөнө харгалзахгүй надад нээх гоё бууз банш жигнээд л авчирч өгдөг байлаа. Би ч Пээ ухаантай дээрээ ийм халамжтай тэгээд дээрээс нь ийм гоё хоол унд хийнэ. би ч мөн азтай хүн юмаа гээл буузаа идээд л цайгаа уугаад л ажлаа хийдэг байлаа. Тэгж байгаад бүүр суучихсаныхаа дараа тэр бууз, баншийг хадам ээж маань хийгээд Баяраад явуулдаг байсныг олж мэдсэн билээ.

Ээж хүүгээ ганцаараа байгаа хоол ундгүй хэцүүднэ гээл бууз, банш, жигнээд хэрчсэн гурил өгөөд явуулхаар нь манай хүн над руу зөөсөн байдаг юм. Бид хоёрыг гэрлэсний дараа ч ажил ихтэй хүмүүс хурдхан жаахан юм пур хийлгээд идэхэд амар гээд бууз, банш, жигнэж хэрчсэн гурилаар таслаагүй дээ.

Ээжийн хайр гэдэг ийм сайхан. Би хол явахдаа замаараа ээжийнхээр дайраад хоол унд идээд явна. Гархад заавал чихэр өгнө. Буцаж ирэхдээ замдаа бас заавал ээжийнхээр очиж хоол иднэ. Чамайг ирнэ гээд тэнгэр цаг агаар хараад л байлаа. Хү чтэй салхи битгий гараасай гэж бодоод л суулаа гээд байж байдагсан.

Ээжээс хойш би хааяа яг ээжийнх шиг амттай бууз хийгээд нөхөртөө идүүлчих юмсан гэж боддог ч амт нь ондоо болоод байдаг юм. Тэр буузнаас ээжийн хайр амтагддаг байжээ хэмээн бичжээ. Халамжит хань, үр хүүхдүүд, аз жаргалтай гэр бүлийг цогцлоосон тэрбээр дурсамжаасаа хуваалцахаас гадна, залуучуудад хэрэгтэй, сургамжтай маш олон зүйлийг цахим орчинд нийтэлдэг билээ.

Жүжигчин Анхням “Сприптиз блюз” жүжигт тоглож, нvцгэн зургаа авахуулан дуулиан дэгдээж байсан. Манайх шиг хүн ам цөөн, хүмүүсийн хэл ам нь хурц оронд шалдалж, нvцгэлcэн эмэгтэй хэзээ ч сайн нэртэй байдаггүй. Харин жүжигчин Р.Анхням даруухан, болохоор тэр үү, сайн муугаар хэлүүлээгүй. СУИС-ийг жүжигчин мэргэжлээр төгссөн Р.Анхням театр, аль нэг продакшнд харъяалагдалгүй чөлөөт уран бүтээлч болсон.

Зарим нэг жүжигчид шиг гарч байгаа кино болгонд тоо бөглөх гэж байгаа юм шиг гүйж ороод байдаггүй, цөөн дүрд тоглосон ч дүрээ часхийтэл бүтээчихдэг сайн жүжигчин. Найруулагч Бадамрагчаагийн “Үнсэлт”, “Цагдаагийн тангараг”, “Мөрөөдлийн хөлөг онгоц” тэргүүтэй кинонд гол дүрд тоглож байсан. Ер нь жүжигчин Р.Анхням киноны гол дүрд тоглодог.

Жүжигчин Р.Анхням айлын ганц охин юм. Дасгалжуулагч Баярсайхан, жүжигчин Анхням хоёр хамт амьдраад 10 гаран жил болж байна. Нөхөр нь Сүхбаатар аймагт томилогдон ажиллахад жүжигчин Р.Анхням хамт явж, хөдөө орон нутагт хамтдаа амьдарч байсан.

Даруухан, сайн жүжигчин Р.Анхнямын хөдөлмөр, авъяасыг урлагийн бурхан ивээж, Монгол эмэгтэй жүжигчдээс урд хөршид хамгийн их танигдаж, киноны урилга ч их хүлээж авдаг. Оскарын шагналт Францын кино найруулагч хийсэн “Чонон сүлд” киноны гол дүр болох монгол малчин Галсмаагийн дүрд тоглож, тэрбум хүнтэй урд хөршид танигдсан нэгэн.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *