Өвөрмонгол залуу намайг өрөвдөж уух юм авч өгдөг байсан.

Төмс Зоригоо лайваар олонд танигдсан бүсгүйн өөрийн амьдралаа бичсэн нэгэн түүхийг хүргэе. Хүн хичээж хөдөлмөрлөж чадвал юуг ч бий болгож чадна гэдэг юутай үнэн.

Дээд сургууль төгсөөгүй ч зорилго байхад болохгүй бүтэхгүй зүйл гэж үгүй. Байхгүй бүхнийг байлгахын төлөө хичээж л явна. Би хар багаасаа л хар бор ажил их хийсэн. Надад сурсан сургууль эзэмшсэн мэргэжил гэж үгүй.

Орос гэх том гүрэнд дунд сургууль төгсөж дараа төмөр замын сургуульд элсэн орсон боловч сургалтын төлбөр төлж чадахгүйн улмаас сургуулиа орхиод Монголдоо ирсэн. Монголдоо ирээд сургууль сууя гэсэн ч ар гэрийн г а ж и г д а л гээд сурах боломжгүй шууд ажилчин анги руу явсан даа.

Дээд сургууль төгсөөгүй гээд хүссэн ажлаа хийж чадахгүй надад олдсон ажил нь зөөгч, худалдагч, борлуулагч, угаагч, мэдээж менежер зохион байгуулагч тоож намайг авахгүй. Гэхдээ би хэзээ ч ажил голж үзээгүй хийсэн бүх ажилдаа сэтгэл хангалуун хийж байгаа зүйлээсээ дандаа суралцаж бизнессийн арга ухааныг үнэгүй олж авдаг байсан тэрэндээ их таашаал авч баярладаг.

Би маш олон ажил хийж г о л о г д о ж загнуулж ха раалгаж зү хүүлж дорд үзүүлж а д аг л а д аж , зарим газраас шагнуулж магтуулж үзсэн. Хамгийн санаанаас гардаггүй өөрөөсөө ү х т э л э э ичиж байсан ажил надад бий. Одоо болтол толгойноос гардаггүй юм. Би эрдэм мэдлэгт муу ер нь амьдралын ухаан, худалдааны туршлагаас өөр зүйлгүй хүн л дээ. Тэр ажил намайг анх удаа намайг өөрөөсөө ичхэд хүргэж билээ.

Би 2018 онд барилгын ХХК борлуулагчын ажилд орсон юм тодоруулбал том автомат грашийн хаалга дандаа монголдоо урдаа барьдаг томоохон ХХК бараагаа нийлүүлдэг бөгөөд дандаа захирал, менежертэй уулзаж гэрээ хийдэг ажил байлаа.

Хамт ажиллах баг хамт олон маань үеийн сайхан залуучууд эрдэм мэдлэгтэй гадаад дотоодод сургууль төгссөн харилцаа соёл сайтай дан эрчүүд болхоор хов жив байхгүй ёстой гоё ажил. Захирал нь хүртэл сайхан ааштай мундаг ухаалаг би олон ажил хийж байхдаа тийм мундаг захирал хараагүй. Урьд нь дандаа олон хүүхнүүдтэй хов живэнд хутгалдаж худалдагч хийж явсан надад тэр ажил маань үнэхээр сайхан байлаа.

Цалин под хийтэл авчих нь, хоол үнэгүй, ажлын байр цэвэрхэн тохилог, хангамж сайн, ажлын цаг багатай амралтын 2 өдөр амарна үгүй ээ мөн сайхан ажил байлаа. Даанч асуудал байлаа би өөрөөсөө байнга ичдэг байсан.

Мэдээж дандаа худалдагч зөөгч хийсэн надад хэцүү байсан л даа би ч тооны машинтай л харьцаж явсан болохоор,оффист сууж үзээгүй, албан бичиг гэрээ хийж үзээгүй, компютерийн мэдлэг муу, ажлын төлөвлөгөө гаргаж чадахгүй, дээрээс нь англи хэл таг.

Өглөө бүр ажлын хамт олон минь хурал хийнэ ажлын үр дүнгээ ярилцаж буу хална би хамт буу халах гэхээр мэдлэг мэдээлэл дутна өөрөө биеэ дааж чадаж компютер дээр юмаа хийж чадахгүй юм хэвлэж гаргаж чадахгүй байнга хэн нэгнийг дуудаж тусламж авна. Сүүлдээ өөрөө өөрөөсөө ичээд өдий наслахдаа юу хийж сурсан хүн бэ чи?

Арайч дээ даан ч дээ чи гээд орой болгон гэртээ харих замдаа өөрийгөө голдог байсан. Сургалтанд сууя гэхээр авсан цалин хоол унд өр зээл гээд таардаг байсан.

Гэхдээ би өөрөө өөртөө амлалт өгсөн яаж ийж байгаад сургуульд оройн ангид сурна даа. Дахиж ингэж өөрөөсөө ичихгүй юмсан гээд. Ийм гоё ажилд хамт олонд би удаагүй ажиллаж чадаагүй 6 сар ажиллаад гарсан юм. Гэхдээ нөхрөө заавал оруулна гээд гуйсаар байгаад Зоригоогоо угсрагчаар нь ажилд оруулсан. Бидний хамгийн сүүлд ажилсан ажил энэ байсан юм.

Нөхөр бид 2 ажилдаа маш их баярладаг. Тэгээд нэг өдөр бодсон л доо 16 наснаас хойш худалдагч зөөгч хийгээд нэг мэдсэн 30 хүрсэн байлаа. Ажлын зар хараад сууж байх нь ээ 18-25 настай, хөөрхөн дүр төрхтэй, гадаад хэлний мэдлэгтэй, дээд сургууль төгссөн худалдагч авна гэсэн зар битүү.

Тэр үед л гэнэт толгойд яааанааа би ч 30 хүрсэн одоо намайг ажилд тоож авах хүн олдохгүйнээ цаашдааа яаж амь зуунаа гэсэн бодол өдөр шөнөгүй эргэлдэж билээ. Өөрийнхөө давуу талаа их бодсон л доо наймаанд одтой хэл ам сайтай хүнтэй эвлэгхэн шулуун шударга түс тас харьцаж байгаад юмаа зарчих нь. Тэгээд бодоод ер нь юм л зарна яаж ийж байгаад гудамжаар гүйж яваад ч хамаагүй зарна гээд гүрийсэн.

Миний хань намайг хамгийн их зоригжуулж урам өгдөг байсан. Тэгээд хань минь цалингын зээл аваад 2-лаа шийдээд наймаа хийхээр болсон юм даа. 2019 оны 5 сард Анх хувиараа бизнес хийх санаа төрж цалингын зээл тал мөнгөөр нь машинаа аваад үлдэгдэл мөнгө ердөө 3 сая төгрөгтэй анх удаа хятад улсын Гуанжу хотыг зорьлоо.

Очоод бараа авья гээд Өвөрмонгол дагуулж явах гэсэн боловч ийм бага мөнгөтэй хүнд үйлчлэхгүй гэв Гуйсаар байгаад өдрийн 200¥ өгөөд аваад явсан. Өвөрмонгол хөтөч маань надаас ичээд байна гээд орчуулга хийж өгөхгүй байсан. Амьдралын эрхэнд хэл усгүй мөртлөө өөрөө боди буюу биеийн хэлээр эмийн сайндаа бараа авсан. / мөнгө муутайн байж бас 3 саяын талаар онгоцоор нисэж энтэр Үлдэгдэл 1.5 сая бараа авч байлаа/ ердөө нэг ЧЕМОДАН хувцастай гэрээсээ бараагаа зарж эхэлж билээ.

Яаж зарах уу гэж бодон бодон яадын шууд лайв хийж гэрээсээ зарья гэж шийдсэн. Тэр үед лайваар бараа зардаг хүн бараг байхгүй байсандаа.

Цөөхөн хүмүүс бараагаа өмсөж биш барьж үзүүлдэг байсан. Би юмаа хурдан зарахын тулд өөрөө өмсөж үзүүлж хажуугаар нь өөрийнхөөрөө буу халж марзан мааз зүйл хийдэг байсан. Хүмүүс намайг тэнэг мангар гажиг гэж шоолсон ч би амьдрал ө р зээлээ бодоод бусдын хэлсэн үгийг тоодоггүй байсан. Хамгийн чухал нь бусдаас содон байвал хүмүүс намайг үзэж хандалт авч хурдан юмаа зарна гэж боддог байсан л даа нэг талын маркетинг юм даа.

Олсон орлогоо ө р зээлэндээ өгөөд дахин бараа авах мөнгөгүй болов. Барааны ашиг гэх зүйл зарагдахгүй үлддэг юм билээ. Хүнээс зээлэх хэрэг гарсан. Ирээд бараагаа зараад хүндээ зээлээ өгөөд өөрсдийн ашиг нь бараа болж үлдээд л байсан. Ер нь өөрсдийн гар дээр бэлэн мөнгө байхгүй бараа үлдээд байдын байна лээ.

6 удаа хүнээс зээлж 7 дахь удаагын бараа авалт дээр өөрсдийн гэсэн 4 саятай болсон доо. Гэрээсээ лайв хийх хэцүү болоод хүмүүс ирж үзье гээд хүмүүсээ бодоод нөгөө 4 саяын 2.500 саяаар нь 8 сарын 23 нд анх Хороололын эцэст жижигхэн 15м2 подвал түрээслэж аваад засвар хийгээд 3 ширхэг морин өлгүүртэй 130 ширхэг өлгүүртэй 2 ширхэг маникантай дэлгүүрээ нээж байсан.

Дэлгүүрт маань 4 хүн орж ирээд дүүрдэг тийм жижигхэн хөөрхөн байсан юм. Нээгээд удаагүй 4 сар болж байхад 1 сард Корона гараад дэлгүүр маань хаалга барьж ажлаагүй удсан. Энэ хугацааанд нөгөө мөнгөө идээд дууссан байлаа. Хүн ер нь амьдархын төлөө юу ч хийхэд бэлэн юм билээ.

Дээрээс нь хүч тамиртай, бас хэл устай болчдог юм билээ. Ганц 10л ус даадаггүй хүн чинь бараагаа авчирахын тулд хар халуунд +40 градуст том том гахайг чинь үүрээд ачааны мөнгөө хэмнээд машин авахгүй илжиг шиг толгой дээрээ хүртэл тавьхыг нь тавиад үүрээд гартаа бариад бараг шүдэндээ бараагаа зууж авчирдаг байлаа. За за бараагаа л авья гээд гүрийгээд бүтэн өдөр хоол идэхгүй 2¥ мантуу иднэ ус авч уухгүй надтай явдаг Өвөрмонгол залуу намайг өрөвдөж уух юм авч өгдөг байсан.

Хүний мөнгийг үрээд яахав гээд хамгийн хямд ус авхуулна тэгэхээр инээгээд чи өдөржингөө ус мантуу идлээ хаанаас гараад байгаа хүч бэ? Би чамд ундаа авч өгье Хятад ундаа ууж үз гээд авч өгжийж билээ. Хүн өөрөө наймаа хийгээд ирхээр харамч болдын байна лээ.

Өөрөөсөө харамлаж байгаад Бээжингээс – Гуанжу хүртэл вагоноор яг 26 цаг зогсоогоор явж үзсэн Зоригоо бид 2. Ядаж байхад яг 00 хажууд ш э э с б а ас үнэртээд яг зогсоогоороо болхоороо суух газар байхгүй. Хааяа бараг 00 орж сууж хөлөө амрааж сууж байлаа. Хятадууд монгол шиг суудал хуваана гэж байхгүй яг өөрийн суудалдаа сууна хүнтэй хуваахгүй.

26 цаг зогсож ирчээд буудлын мөнгөө хэмнээд гадаа хонож л явлаа. Гол нь бараагаа ахиу авчих гээд мөнгөө хэмнээд. Гоё гоё идэх юм урьд зөндөө 2 лаа идэж чадахгүй шүлсээ залгиад өнгөрнө дараа 2 лаа заавал авч иднэ дээ гээд .

Бараа авах их хэцүү ширхэгээр өгөхгүй гээд уурлана бид мөнгө муутай болхоор нэг бараанаас 3-5ш авна гэнэ. Хятадуууд уурлана гуйгаад бараг сөгдөх юм болж нүүр лүүгээ шийдүүлээд авна. Амандаа үглээл байдын бодуул хараадаг байлгүй дээ.Тэнд чинь бөөний газар доод тал нь 100-100000 өгдөг их хөлийн газар.

Гэхдээ энэ бүхэн зовлон бишээ ЖАРГАЛ мөнгөний үнэ цэнэ. Хүн жаргаж байгаад хэзээч мөнгөтэй болохгүй хөлсөө гаргаж олсон мөнгө их амттай байдаг. Тэр хооронд буюу 2020 оны 12 сарын 20нд ТӨМС ЗОРИГОО бичлэг мода болоод бид бусдын барааг суртачлан лайв хийж хэсэг халтуурны мөнгөөрөө амь зууж 10 сарыг хүргэсэн.

Тэгээд дахин хүнээс ЗОРИГ ГАРГААД мөнгө зээлж дэлгүүрээ 2020 оны 10 сарын 19нд нээсэн юм. Бас нээгээд удаагүй ажиллаад 1 сар ч хүрээгүй байхад 11 сарын 11 нд дахин корона гарч хаалгаа бариад он дамнаад 2021оны 2 сар гаржээ.

/Бидний нэг уламжлал байдаг бид олсон орлогоны ДЭЭЖ болгоноо бусадтай хуваалцаж сайн үйлс хийдэг.Тийм ч учраас бидний ажил саадгүй сайхан бүтдэг байх/ Яг сайхан ажиллаад өрөө дарж өөрсдийн эргэлтийн мөнгөтэй болъё гэхээр л Корона гараад хаагдаад байдын.

Залуу хүмүүс юм чинь хичээгээд зүтгээд л байвал болохгүй бүтэхгүй зүйл гэж үгүй л юм байна лээ. Бид 2 хэцүү зүйл зөндөө л байсан хамтдаа байхад даваад л гардаг. Амьдрал ч алгаа дэлгэхээрээ сайхан даа. Удахгүй өрөө дарж нар гийсэн билэгт сайн өдөр ирэх байх.

Хүн өөрийн хамгийн сайн чаддаг зүйлээ хийгээд л байх хэрэгтэй шагнал нь ирнэ. Бид нээрээ одоо худалдагч ажилд авахаараа ерөөсөө боловсрол мэргэжил зүс царай хардаггүй гол нь ажлаа л сайн хийж өөрийн гэсэн Зорилготой байх хэрэгтэй чадахгүй зүйлээ чадахын төлөө мэдэхгүй зүйлээ мэдэхгүй байхын төлөө явах хэрэгтэй.

Мөрөөдөлдөө хүрэхийн тулд хүн чамайг юу гэж хэлсэн ч бүү тоо Бусдаас тусламж хүсэж бүү найд зөвхөн өөртөө эзэн бай Ажлыг бүү гол ямар ч ажил чамд их зүйлийг заах болно. Түр зуурын д о р омжлолыг бүү тоо насаараа чи тэр ажлыг хийхгүй. Би я ду у би мөнгөгүй би мэргэжилгүй гэж бүү гутар хичээвэл бүх зүйлийг бүтээж болно. Олсон орлогоо бусадтай хуваалцаж сур.

Хүний үгийг дааж сур хойшдоо чамд хэрэгтэй Өөрт байхгүй зүйлийн төлөө бусдын зүйлд шунаж болохгүй шуналаа дарж сурсан хүнд бурхан шагнал өгөх дуртай. Олсон мэдлэгээ бусадтай хуваалц. Ажил хийж л байж юм сурдаг дэмий хэвтээд ээж ааваасаа аваад байж болохгүй.

Ажил хийж байгаа бол хариуцлагатай байж сур! Ирэх ирэхгүйгээ хэлж бай таг алга болдог. Аливаа юмыг хийхдээ сэтгэлээсээ хий хүний юм хийж байгаа дутуу хийвэл чи юм дутуу сурна төдий чинээ дутуу мэдлэг дутуу хөрөнгө оруулалт Зорилготой бол.Том мөрөөд Аялаж сур өөрөөсөө битгий харамла аялал нүдийг чинь нээнэ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *