МУСТА О.Болдбаатар түүний гэргий Б.Сувд нар хашаагаа үлгэрийн мэт тохижуулжээ.

“Хүсэл мөрөөдлийн оч болон гялалзаад Хүний орчлонд жаргалын гэгээ туяарсан Хүж дэлхий нараа тойрон эргэж байна

Хөвчин дэлхий чамдаа хичнээн хайртай вэ” хэмээх сайхан үг аятай Манай гарагийн залуус дууг сонсоогүй хүмүүс ховор биз ээ. Энэ сайхан дууг дуучин О.Болдбаатар эхнэрийнхээ хамт дуулж байжээ. Тэрээр уян зөөлөн, хайр татам, түшигтэй, нуруутай, ухаалаг, хүн чанар сайтай хэмээн анд найз, ах дүүс, хамтран уран бүтээл хийж байсан нөхөд нь үнэлдэг аж.

Анхны хань Н.Пүрэвтэйгээ 1973 онд урлагийн үзлэгт оролцож тайзан дээр бие биенээ харж танилцаж дотноссож байсан гэдэг. 1974 онд гэр бүл болж, хоёр хөөрхөн охины аав, ээж болон 40 жил хамтдаа амьдарчээ. Энэ хугацаанд тэд “Бид” хамтлаг байгуулан дөрвөн биенээсээ хоромхон ч холдоогүй юм.

Хайртай хань нь түүнд хоёр сайхан охин төрүүлж өгөн хэмжээлшгүй жаргал бэлэглэсэн ч харамсалтайгаар хоёр эрднээ хүртэл алдсан юм.

Түүний хайртай хань талийгч Пүрэвээ агсан ханьдаа хорвоог хос сэлүүрээр сэлүүрдэж байж хол явдаг юм шүү гэж захиж байжээ.

Харин энэ олон зовлонгын дунд түүнтэй амьдралаа холбон хорвоог туулж яваа сайхан сэтгэлт эмэгтэй таарсан нь одоогийн эхнэр Эксртра төвийн захирал Б.Сувд. Тэд Төв аймгийн Батсүмбэр сум, Буянт өртөөнд амьдран аж төрдөг билээ. Хүсууд хашаагаа маш сайхан тохижуулан амьдардаг.

Тэрээр та бүхэндээ энэ зуны уран бүтээлээ танилцуулж байна. Яагаад уран бүтээл гэж байна гэвэл жил бүр өөр өөр өнгө төрхөөр олон төрлийн цэцэгсийг сонгон тариална гэдэг асар их судалгаа, хөдөлмөр шаарддаг.

Энэ бүхнийг хийхийн тулд өвөлжингөө бодож хаврын турш үрслүүлж зунжингаа арчлан ургуулдаг. Нэг ёсондоо бүтэн жилийн хөдөлмөрийн зарцуулдаг юм.

Залуусаа, хөдөө гар. Заавал цэцэг тарьж амьдар гээгүй ээ. Хүнсний ногоо жимсээ өөрийн гараар тариад, ургуулаад идэж болно. Энэ чинь хамгийн том тансаглал. Хөдөө цэвэр агаар байна, Хөдөө эрүүл мэнд байна. Цэвэр агаарт ковид алга, цэвэр агаарт стресс алга.

Танд хэдэн м2 газар байхад л, та хөдөлмөрлөж байхад л хүссэнээрээ сайхан амьдрах бүрэн боломжтой хэмээн цахим хуудаснаа бичжээ.

Хөдөлмөр хүнийг бий болгоно гэдэг юутай үнэн үг вэ үнэхээр харсан хүний нүд баясаж, сэтгэл догдлохгүй байхын аргагүй. Ингээд уншигч та бүхэндээ санаа аваарай хэмээн хөдөлмөрч хоёр хосынхоо сайхан тохижуулсан хашааг та бүхэндээ хүргэе.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *