Хятадад нэг шил цэвэр агаар 860 ам.доллар хүрч байна

Хятадын нэгэн уран бүтээлч саяхан Францад очин очсон газрын цэвэр байгалын агаарыг амьсгалж байгаад ирчээ. Гэхдээ зүгээр буцаж ирэлгүй хэд хэдэн шилэн саванд цэвэр агаар савалж авирчээ.

Бээжингийн агаарын бохирдлоос залхсан хүн бүхэнд энэхүү байгалын цэвэр агаараа дуудлага худалдаагаар зарахаар болсон байна. Синьхуа агентлагийн мэдээгээр Францаас ирсэн савтай агаар нэг шил нь тус бүрдээ 5260 юань буююу 860 ам доллар хүрч амжилт тогтоогоод байна.

Одоо үед нэг шил цэвэр агаар 860 доллар хүрч байгаа нь зарим улсад сонирхол татаж байгаа ч цэвэр агаарын үнэ цэнэ ямар их болсныг харж болохнээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *