10 ширхэг мод тарьж 3 жил ургуулвал 3,000,000₮ өгөхөөр боллоо. Энэ заавраар…

Улаанбаатар хотын гэр хороололд амьдарч байгаа 240,000 өрх бүр хашаандаа 1 мод тарьж чадвал агаарын бохирдол 50%-иар буурна. Өрх бүр хашаандаа 20,000 төгрөгөөр 1кг зүлэгний үр аваад цацаад зүлэгжүүлж чадвал агаарын тоосжилт 80%-иар буурна. Энэ хирээр амьсгалын замын өвчлөл буурна.

Хавартаа шороо улаанаараа эргэлдэхгүй, агаар чийглэг, амьдрах амрах тав тухтай орчин бүрдэж иргэдийн уур, стресс арилна.

Залхуурч хэвтэхгүй мод, зүлэгээ арчилна. Хүсвэл жимсний мод, бут тариад үр жимсийг нь идэж ч болно шүүдээ.

Агаарын бохирдол гэж 10,000 төгрөгийн дата авч энд дэмий бичиж суухаар энэ хавар 10,000 төгрөгөөрөө 1 бут, 1кг зүлэгний үр аваад хашаандаа суулгаад, цацаад үзээрэй. Үр дүнг бид 1 жилийн дотор мэдрэх болно.

Гэр хорооллын 210,000 айл бүр хашаандаа 3-н мод тарьж, арчлан ургуулбал СААРАЛ хот маань НОГООН болно.

Үр хүүхдүүд минь эрүүд аюулгүй орчинд амьдрах бүрэн боломжтой. Энэ боломж зөвхөн танаас л хамаарна.

Эсвэл танд ганц бут тарихад хэн нэгнээс дэмжлэг авах гэж байна уу? 10 ширхэг мод тарьж 3 жил ургуулвал 3,000,000₮ өгөхөөр боллоо гэвэл та тарих уу?

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *