Монгол хүний дундаж цалин 1,200,000₮-1,300,000₮ боллоо.

Манайх шиг өртөг өндөрт тооцогддог улсын хувьд нэг цагийн хөдөлмөрийн хөлсний хэмжээ 2500₮ буюу нэг доллар ч хүрэхгүй байгаа нь дэндүү харамсалтай. Статистикийн ерөнхий газраас дундаж цалинг 1,200,000₮-1,300,000₮ гэж гаргасан ч энэ нь бодит байдалд нийцдэггүй.

Өнөөдөр Монгол улсад 10 саяын цалинтай иргэн 10 хувийн татвар төлж байхад 500 мянгын цалинтай иргэн мөн адил 10 хувийн татвар төлж байх жишээтэй. Аа харин гадны өндөр хөгжилтэй орнууд өндөр цалтинтай иргэнээс өндөр татвар авч, бага цалинтай иргэдээс бага татвар ав гэдэг системтэй явдаг.

Гадаад орнуудад нэг цагийн үнэлэмж хэр байдгийг авч үзье.

Австрали улс цагийн 40,327₮, Шинэ Зеланд улс 34,912₮, АНУ нэг цагийн 42,750₮ аа харин Монголчуудын ихээр зорьдог Өмнөд Солонгос улсад цагийн хөлсний хэмжээ нь 22,323 төгрөг байдаг юм байна.

Нийгмийн даадгалын ерөнхий газрын нийгмийн даатгалын санд үндэслэн тооцоолж гаргадаг байна.

Тун удахгүй та 500 мянга ч бай 5 сая ч бай хэдэн төгрөгийн цалин авдагаас үл хамааран 36% татварын улсад төлж эхэлнэ. Харин та үүнийг зүгээр л хараад суух уу?

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *