О.Амартүвшин: Ард түмнийхээ өр, зээлийг нэг удаадаа тэглэж, шинэ гараанаас нь эхлүүлбэл үүн шиг дэмжлэг үгүй.

МҮХАҮТ- наас татвар болон, нийгмийн даатгал мөн хэвийн бус зээлийн хэмжээ, аж ахуйн нэгжүүдэд нэг удаа өршөөл үзүүлэх асуудлыг Улсын их хурал болон ЗГ-т санал хүргүүлэх замаар эдийн засагаа дахин сэргээх талтай анхаарч ажиллана гэдгээ МҮХАҮТ-ын Ерөнхийлөгч О.Амартүвшин мэдэгдээд байгаа аж.

Мөн тэрээр 190 тэрбум төгрөгийн өр Нийгмийн даатгалын санд үүсээд байгаа аж. Нийтдээ 50 мянга орчим ААН албан ёсоор бүртгэлтэй байгаагаас 55 орчим хувь нь өртэй байна. Энэхүү 55 хувь дахь өртэй компаниуд ерөнхийдөө ЗГ-аас хэрэгжүүлж буй хөнгөлөлтэй хөтөлбөр зэрэгт хамрагдах боломжгүй нь тодорхой юм.

Иймд татвар болоод нийгмийн даатгалын өртэй, Монгол банканд хэвийн бус болон муу зээлдэгчийн санд бүртгэлтэй иргэн болоод аж ахуй нэгжүүдэд боломж олгон муу зээлдэгчийн бүртгэлээс чөлөөлж, дахин шинээр үйл ажиллагаа боломж бололцоог нь бүрдүүлж, цаашид хэвийн үргэлжлүүлэх нөхцлийг бүрдүүлэх шаардлагатай байна гэж онцлон хэллээ.

Үнэхээр энэ асуудал нийгэмд хүлээлт үүсгээд байгаа юм. Ялих шалихгүй зүйлээс болж маш олон иргэн аж ахуй нэгж хар жагсаалтанд олон байна. Хорио цээр цap тaxaлын энэ хүнд цаг үед нэг удаадаа өр зээлийг тэглэж, шинэ гараанаас эхэлбэл үүн шиг дэмжлэг Монголчуудад үгүй юм.

Иймээс ААН, байгууллагууд болон МҮХАҮТ-ын Ерөнхийлөгч О.Амартүвшины санаачилга саналыг дэмжиж, Төр засаг болон цаашлаад Монгол банкинд хүргүүлэхээр болж, гарын үсэг цуглуулаад эхэлжээ.

Таны оролцоо ч үүнд маш чухал оролцоотой бөгөөд уг санаачилгыг дэмжиж байгаагаа илэрхийлэн цахим аянг давхар өрнүүлээрэй залуусаа.

БИД ЧАДНА.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *