Ч.Лодойсамбуу: Хүрэлсүх 1т Цахилгаан эрчим хүч, 2т нефьт гэж шааж байна лээ. Эхлээд хүн байхгүй юу даа.

Ч.Лодойсамбуу “Улаан бал” фэйсбүүк хуудсаараа Ерөнхий сайд асан У.Хүрэлсүхийн М.Батбилэгтэй ярилцсан ярилцлагыг үзэж сэтгэгдэлээ олон түмэнд хуваалцлаа. Тэрбээр энэхүү асуудал дээр ихэд шүүмжлэнгүй хандаж байгаа бөгөөд та бүхэнд товчлон хүргэе.

Тэрээр, Саяны ярилцлагыг үзсэн үү? Ярилцлага гэнэ илтгэлийг. Өмнөө сэтгүүлч суулгаж байгаад илтгэдэг боллоо энэ хэдэн дарга нар. Ер нь бол энийг эсэргүйцэж л “Улаан Бал” эхэлсэн юм. Энэ хэдэн дарга нар өөрсдөө сэтгүүлч захиалаад өмнөө суулгаж байгаад ярихгүй бол болдоггүй юм шиг байгаа юм.

Тэгээд урдаа нэг сэтгүүлч суулгаж байгаад юу бодож байгаагаа дураараа ярьдаг. У.Хүрэлсүх гишүүн анх удаа ярилцагад орж байгаа тийм учир их сонирхолтой санагдаж үзлээ. Би 2 жил У.Хүрэлсүхийг урьсан хоёр удаа биеэр уулзсан. Ирдэггүй л юм байна лээ.

Ч.Лодойсамбуу мөн олон асуудлыг хөндсөн. Намын дарга хүн өнөөдөр Монголд бэлгэ тэмдэг төдий гэж байна. Өнөөдөр Монголд ҮХ нэмэлт өөрчлөлтөөр ялсан на_мын дарга гэдэг бол хаан.

Хаан гэж нэрлэгдээгүй хаан. Юун бэлэг тэмдэг бэлэг тэмдэг биш. Бэлэг тэмдэг юм бол яагаад Анандбазарыг түт_гэлзүүлэх үүрэг чиглэл өгөөд байгаа юм?

Эрдэнэтийн 51 хувь угаасаа Монголынх байсан. 49 хувь нь Оросод байсан юм. Тэгээд тийм сүрхий байсан юм бол Оросоос хураагаад авах нь яасан юм, худалдаж авах нь яасан юм.

Оросод байсан Эрдэнэтийн талыг Ч.Сайханбилэг Оросоос авчирсаныг, хурааж авч тэрийгээ төрд хурааж авлаа гээд байгаа юм.

Мөн тэрбээр цэцэрлэг, сургууль, эмнэлэг барих ёстой тэр чинь гавъяа биш угаасаа хийх ёстой. Бүхэл бүтэн 2 удаа дарааллан 60 гаруй суудал эзэмшиж байгаа. Энэ зэргийг наад зах нь хийх ёстой гэлээ.

Хөгжил гэдэг зүйлээ өөрсдөө ойлгох хэрэгтэй. Хөгжил гэж юу юм бэ? байшин юм уу? зам юм уу? хөгжил эрчим хүчний станц юм уу? Ерөнхий сайд өнөөдөр тэгж байна лээ шд.

Нэгдүгээрт гэж байгаад л Цахилгаан эрчим хүч, хоёрдугаарт Нефьт гэж шааж байна лээ шд. Өө муухай үг хэлчихлээ.

Эхлээд хүн байхгүй юу даа миний бодлоор. Тийм учир боловсролдоо байж болох бүх хөрөнгө оруулалтаа хийх ёстой. Хүүхдүүдээ авъяастай, өөртөө итгэлтэй ийм байхад анхаарах хэрэгтэй.

Ингэж байж 20 жилийн дараа өөртөө итгэлтэй, хөдөлмөрч, ажилсаг, бүтээмжтэй ийм хүмүүс гарч ирнэ. Тэрний үрийг өнөөдөр тарина.

Тэр станцаасаа түрүүлээд хүнээ бодох ёстой хэмээв.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *