Даваа гэх Монгол бүсгүй 19 Хятад эртэй хуурамчаар гэрлэж 312 мянган ам.доллар зaлилжээ.

Даваа хэмээ Монгол эмэгтэй хуурамч хурим хийж, 19 эрэгтэйгээс нийт 312 мянган ам.доллар зaлилcaн хэpгээp баривчлагджээ.

“South China Morning Post”-д бичсэнээр өнгөрсөн гуравдугаар сард Урадын өмнөд хошууны 35 настай иргэн цахим сүлжээнд эхнэрийнхээ хурим хийж байгаа зургийг олж харжээ. Хачирхалтай нь тэд гэрлээд удаагүй байсан бөгөөд эхнэр нь хөрш мужид дахин хурим хийж байх нь тэр. Ингээд залуугийн гэрбүлийнхэн мөрдлөгө зохион байгуулснаар хуурамч гэрлэлт зохион байгуулдаг бүлэг этгээдийг илрүүлжээ.

Эхний эр эхнэртээ хуримын бэлэг болгон 148 мянган юанийн ($23,100) үнэт эдлэл өгсөн бол хоёр дахь эр 130 мянган юань ($20,000 мянга) бэлэглэсэн гэнэ.

Гэмт бүлэгт Даваагаас гадна бас нэгэн эмэгтэй буюу сүйт бүсгүй, хамаатны дүрд тоглодог хоёр эрэгтэй, мөн зуучлагч эмэгтэй багтжээ. Зуучлагч бүсгүйчүүдийг эхнэр хайж байгаа хүмүүст танилцуулна. Мөн албан ёсоор батлуулахаасаа өмнө хуримын ёслол хийж, инж өгөхөөр “ухуулна”. Ёслол болсны дараа сүйт бүсгүй янз бүрийн шалтгаанаар нөхрөө орхин гарч, дараагийн “нөхрөө” хайдаг байсан байна.

Даваа 2019 оноос хойш энэ аргаар 19 хятад залууг урхидаж, нийт 2 сая юанийн xoxирол учруулсан нь мөрдлөгөөр тогтоогдсон байна. Хохирогчдын ихэнх нь хөдөө тосгоны, ахимаг насны эрчүүд байжээ. Хятадад гэрлэх насны эрчүүдийн тоо эмэгтэйчүүдийнхээс хэд дахин их байдаг нь гэмт хэрэг гарахад нөлөөлсөн байна.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *