Залхуурал эзнээ залгидаг бол хөдөлмөр эзнээ алдаршуулдаг. Энэ бол энгийн амьдралын эртний жор!

Залхуурал эзнээ залгидаг бол Хөдөлмөр эзнээ алдаршуулдагЭнэ бол энгийн амьдралын эртний жоp. Аливаа зүйлийг санаачилгаараа. Сайн дураараа хийдэг бол xүний дээр явна.Бусдыг дуурайж хийдэг бол Бусдын түвшинд л явна.Хэлүүлж байж хийдэг болХүний дор явна.Хэлүүлээд ч хийдэггүй болХэнд ч хэрэггүй нэгэн болно. Байгаагаар минь хайрладаг хүмүүстБайгаагаасаа илүүг зориулмаар санагдах юм Өдрийг эрч хүч урам зоригоор дүүрэн өнгөрүүлээрэй

Сэтгэл уймрах бүрт санаж яваарай!!!

Хувь ерөөлт минь сонс. Сэтгэл уймрах бүртээ санаж сэр. Хоосон чанарыг санаж, байгаль ертөнцийг ажих мэт дотоод ахуйг тэгш талбиун ажигла. Өөрөө түүнд бүү хутгалд. Тэгэх юм бол сэтгэлийн хөдлөл бүхэн эх төвдөө шингэж, арилсан цэлмэг огторгуй чанар аясаараа тодорно.

Энэ бол хамгийн дөхөм атлаа хамгийн эрхэм ном (бясалгал). Ийм бясалгалыг зориуд цаг гаргаж, хөл хорьж хийх албагүй. Ажил амьдрал дундаа байнга хийх боломжтой. Жирийн амьдрал чинь ажиглах бясалгалын нөхөр болох тул өдөр тутам туршлага арвижна. Байгаль сэтгэлийн тунгалаг чанар хэзээд урвалтгүй, бодь мөрийн урсгал хэзээд тасрахгүй.

Энэ утга чанараас хаа ч байсан, юу ч хийсэн бүү хөндийр. Утга чанарыг таньсан бол бие хөгшрөвч билиг ухаан эс хөгшрөх. Бие ү х э в ч байгаль сэтгэл эс ү х э х. Огторгуй мэт онгон дагшин сэтгэлийн агаарт мэргэн, тэнэг хийгээд буян, нүгэл гэх ялгаа бүхэн замхарна.

Ялгаваргүй учраас үйл бүхэн тань бодь мөр болно.Урвалтгүй учраас амьдрал, үхэл алинд ч үл түүртэнэ. Үүнийг ухаарч, үнэн зүрхнээсээ хичээн хэрэгжүүл.Үгхөөлгүй утгыг оно. Өөрөө өөртөө эзэн бай. Сэрэмж сэхээг үнэнч хөтчөө болго. Ертөнцийн шалдар булдар хов жив, дэмий ярианд цагаа бүү үр.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *