Ямар ч эмэнд дарагдахгүй байсан ханиад маань энэ шөлөнд нам болсон доо.

Та ханиад, томуу эдгээх шилдэг уламжлалт арга хайж байна уу? Тэгвэл бид та бүхэнд сармис, сонгино, гангаар хийж болох антибиотикоос 100 дахин хүчтэй бэлдмэлийг бэлдэх аргыг хүргэе. Сүүлийн үед вирусууд төрөл бүрийн эмэнд маш их тэсвэртэй болсон бөгөөд эм хэрэглэснээр дотор муухайрах, толгой өвтгөх, даарах, суулгалт гэх мэт сөрөг үр дагавар гарах болсон.

Энэ бүхнээс холуур эрүүл мэндэд маш сайн тул хүн бүр энгийн хэрэглээндээ ч байнга идэж болно.

Орц: 50 хумс сармис, 2 хоолны халбага цөцгийн тос, 2 хоолны халбага оливын тос, 2 том сонгино (дөрвөлжин хэрчсэн байх, 1 хоолны халбага нунтаг ганга, 6 аяга тахианы шөл гоньд, лаврын навч, петрушка гэх мэт ногоотой, 3 зүсэм талх (дөрвөлжин хэрчсэн байх, 1 аяга цөцгий

Хийх арга: Шарах шүүгээгээ 180 градус хүртэл халаана. Сармисаа жижиглэн хэрчээд, листэн дээгүүр тарааж тавин дээр нь оливын тосоо хийж шарах шүүгээндээ 30 минут шарна. Шарсныхаа дараагаар сармисаа гаргаж хөргөнө. Сармисаа хөрж байх зуур хайруулын тавганд 2 хоолны халбага оливын тос хийж дунд зэргийн гал дээр халаагаад цөцгийн тос нэмж хийнэ.

Тосоо халсных нь дараагаар дөрвөлжин хэрчсэн сонгиноо нэмж хийгээд, 10 минут чанана. Сармисаа хөрснийх нь дараа сайн нунтаглаад сонгино дээрээ нэмж хийнэ. Дараа нь төрөл бүрийн ногоо болон тахианы шөлөө нэмнэ.

Галаа багасгаад талхаа нэмж хийгээд дахин 5 минут буцалгана. Бэлэн болсных нь дараагаар шөлөө сайн гэгч нь хутгаад цөцгий, давс, перц зэргийг нэмнэ. Ингээд антибиотикоос 100 дахин хүчтэй шөл бэлэн боллоо.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *