“КОВИД-19”-ийн “МЮ” мутаци дэлхий дахиныг дахин сандаргаж эхэллээ.

Дельта вирус дөрөв, тавдугаар сард Энэтхэгт олон хүнийг нac бapaхад хүргэж, Их Британи, АНУ, Канад, Хятад, Европт нэмж илэрсэн. Уг вирус нь өмнөх альфа болон бетта хувилбарын мутацлагдсан хэлбэр бөгөөд шинэ мутац үүсгэх боломжтой юм.

“КОВИД-19”-ын үед үнэр, амт мэдрэх чадвараа алдах, ханиалгах, халуурах онцлогтой байсан бол энэ хувилбарт уг шинжүүд нийтлэг биш ажээ. Их Британийн Зое судалгааны хүрээлэнгийн судалгаагаар уг хувилбараар өвчилсөн хүмүүст толгой өвдөх, булчин өвдөх, найтаах, хоолой өвдөх, нус гоожих гэсэн шинж тэмдгүүд давамгай илэрч байна гэв. Мөн эдгээр шинжийг хүмүүс хүндэрсэн ханиад эсвэл дунд зэргийн түвшний томуутай андуурч байгаа.” гэдгийг онцоллоо.

Дельта вирус илүү xopтой юу эсвэл илүү хурдан халддаг уу?

Судалгаагаар SARS-COV2 өвчний дельта хувилбар нь өмнөх хувилбараас илүү хурдан тархалттай. Нарийвчилбал, Англиас гарч ирсэн бета хувилбартай харьцуулахад 60 хувиар хурдан тархаж байгаа аж. Харин хоруу чанарын хувьд, энэ нь илүү олон хүнийг эмнэлэгт хэвтэх, хүндээр өвдөхөд хүргэж байна. Гэхдээ нac бapaлтын тоог ихэсгэж байгаа эсэх нь тодорхойгүй учраас тооцоолоход бэрх гэсэн дүгнэлтэд хүрчээ.

Дельта нэмэх хувилбар юугаараа өөр вэ? Baptist Memorial Healthcare төвийн халдварт өвчнөөс сэргийлэх ахлах эмч Стив Трелкелд:

“Дельта нэмэх” нь дельта хувилбараасаа нэг зүйлээр ялгаатай. K417N нэрт өргөст уурагт ганц мутац орсон байдаг. Ийм төрлийн мутац бусад хувилбар болох бета, гаммад ч бас ажиглагдсан байдаг. Бета, гамма хувилбарын хувд өмнө нь “КОВИД-19” тусч байсан хүмүүст халдах магадлал илүү өндөр байгаа. Ялангуяа Өмнөд африк, Латин Америкийн орнуудад.

Тэгвэл хэдхэн хоногийн өмнө ДЭМБ “mu” нэртэй шинэ мутацийг дэлхий нийтэд зарлаад байна. Уг хувилбар нь өмнөх мутациудаас илүү xop xөнөөлтэй гэдгийг ДЭМБ-аас мэдэгдсэн. “МЮ” вариант нь яг одоо Европын улс орнуудаар дэлгэрээд байна.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *