Б.Болдсайхан эмч: Хагалгаан дээрээс хөөгдөөд гуйвж дайваад дэн дун хэнд ч хэрэггүй амьтан болох нь дээ.

“Улаанбаатар Сонгдо” эмнэлэгийн Ерөнхий захирал, Зүрх судасны мэс засалч, анагаах ухааны доктор, гавьяат эмч Б.Болдсайхан “Зүрх мартахгүй” төслийг эхлүүлж, зүрхний гажигтай хүүхдүүдийг эх орондоо үнэ төлбөргүй эмчилж байгаа билээ.

Энэ цагийн эгэлгүй баатар бол яахын аргагүй Б.Болдсайхан эмч. Хэдий өөрийн бие муу байгаа ч үлдсэн энэ хугацаандаа олон хүүхдийг аврахыг тэмүүлж буй гайхамшигт хүмүүн юм. Саяхан эмч маань ходоодны хорт хавдар тусан, эмчлүүлэхээр гадаад руу нисэж амжилттай хагалгаа нь болоод эх орондоо ирсэн билээ.

Тухайн үед 3 литр орчим ц ус алджээ. Ингээд БНСУ-д очиж, тусгaaрлалтад байх хугацаанд ч цус тогтохгүй байсан учир ийнхүү яаралтайгаар мэс засалд орсон гэдэг. М э с заслын үеэр түүний ходоодны 65%-ийг т a й р ч э э. Одоо үргэлжлүүлэн 6 сараас 2 жил эмчилгээ хийлгэх шаардлагатай байгаа билээ.

Хэдий Б.Болдсайхан эмчийн бие нь сайнгүй хавдарын маркер нь өсөж байгаа ч өөрийн биеийг үл хайрлан бяцхан зүрхнүүдийг авархаар хичээж байна. Өнөөдөр тэрээр “хагалгаан дээрээс хөөгдөөд гуйвж дайваад дэн дун… хэнд ч хэрэггүй амьтан болох нь дээ” хэмээн цахим хуудаснаа бичжээ.

Өөрийнхөө биеийг эмч минь хайрлаарай. Тэгж байж та илүү олон зүрхийг аврах болно шүү.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *