Тэтгэврийн насыг эрэгтэй 55, эмэгтэй 50 нас болгох саналыг дэмжиж байвал “ЭНД ДAPЖ” саналаа өгөөрэй.

Тэтгэвэр авалтын хугацааг тооцож үзсэн судалгааг 2016 онд Үндэсний Статистикийн Хорооноос гаргаж байсан билээ. Судалгаагаар эрэгтэй 60 наснаас хойш 16 жил, эмэгтэй 55 наснаас хойш 26 жил тэтгэвэр авч байна гэх тооцоо гарсан.

Мөн Хөдөлмөр хамгаалал, нийгмийн халамжийн яамны зүгээс Монголын Ахмадын Холбоотой хамтран судалж үзэхэд, ахмадуудын 67.5 хувь нь тэтгэвэрт гарснаас хойш ажил хөдөлмөрөө тодорхой хугацаанд үргэлжлүүлэх хүсэлтэй байна гэсэн судалгаа гарч ирсэн аж.

Энэ нь тэтгэврийн насыг шатлан нэмэгдүүлэх нэг үндэслэл болсон талаар албаны зарим хүмүүс ярьсан байна. Харин амьдрал дээр ихэнх нь ийм олон жил тэтгэврийн үр шимээ хүртэж чаддаггүй тухай хүмүүс ярьдаг. Энэ ч үнэн.

Ялангуяа эрчүүдийн дундаж наслалт 63,5 байгаа учраас 65 нас хүрч байж тэтгэврээ тогтоолгоно гэхээр байж боломгүй харгис шийдвэр хэмээн үзэх хүмүүс ч байна. Үүнтэй холбоотой тэтгэвэрийн насыг эрэгтэй 55 эмэгтэй 50 нас болгохыг дэмжиж Оюуны эрин цогцолбор сургууль энэ шаардлагад нэгджээ. Та дэмжиж байна уу?

Тэгвэл тэтгэврийн насыг эрэгтэй 55 нас, эмэгтэй 50 нас болгохыг дэмжиж байвал цахим орчинд энэхүү нийтлэлийг “ТИЙМ” хэмээх гарчигтай “ШЭЙР” хийгээрэй. Бид нийт иргэдийн хандалтыг дараагийн шатны хүмүүст уламжилах болно.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *